Капитрон банк монголын шилдэг боксчдоо шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

Капитрон банк монголын шилдэг боксчдоо шалгаруулна

Капитрон банк монголын шилдэг боксчдоо шалгаруулна

“Токио-2020” зуны олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой зохион байгуулагдаж буй “Капитрон банкны нэрэмжит Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн” 2017 оны 12 сарын 7-оос 10-ны өдрүүдэд Спортын төв ордонд болох гэж байна.

Энэ удаагийн тэмцээнд эмэгтэй 5 жинд 31 тамирчин, эрэгтэй 7 жинд 47 тамирчин оролцож байгаа бөгөөд тамирчид 3 минутаар 3 үе тулалдаж, AIBA буюу Олон Улсын боксын холбооны дүрмийн дагуу өрсөлдөнө.

Тэмцээнд оролцох тамирчдын насны хувьд 1977 оны 1-р сарын 1-ээс 1998 оны 12-р сарын 31-ний хооронд төрсөн 19-40 насны тамирчид байх юм. Өөрөөр хэлбэл, Монгол улсын нэр хүндийг өндөрт гаргаж яваа туршлагатай тамирчид болон өсөх ирээдүйтэй залуу тамирчдын дунд тулаан өрнөж байгаагаараа онцлогтой юм.

Спортын төв ордны “А” зааланд болох Шилдэг боксчдын тэмцээн 2017 оны 12-р сарын 7-оос 10-ны өдрүүдэд 14:00 цагаас эхлэх тул үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Мөн энэхүү тэмцээнийг “Эх Орон” ТВ-ээр шууд дамжуулан үзүүлэх тул та гэрээсээ болон EkhoronHDTV/ фэйсбүүк хуудсаар үзэх боломжтой.

Капитрон банкны хувьд энэ оны 2-р сард болсон Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит “Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн”, 6-р сард “Улаанбаатар цом” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр тус тус ажиллаж, боксын шилдгүүдээ тодруулж байсан бол энэ удаа өндөр зэрэглэл бүхий  “Шилдэг боксын тэмцээн”-ийг ийнхүү хамтран зохион байгуулж байна.

Нийт бокс сонирхогчдынхоо нэрийн өмнөөс Спортыг дэмжигч Капитрон банкны зүгээс тэмцээнд оролцож буй тамирчиддаа өндөр амжилт хүсье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж