Цахим сүлжээ ашиглан эрүүл мэндийг хянана

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

Цахим сүлжээ ашиглан эрүүл мэндийг хянана

Цахим сүлжээ ашиглан эрүүл мэндийг хянана

‘News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ долоо хоногийн буландаа Эрүүл мэндийн яамыг онцолж байна.

Цахим сүлжээ ашиглан эрүүл мэндийг хянана

БНСУ-д мэс засал болон эмчилгээ хийлгэсэн монголчууд эх орондоо хяналтад орж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломж бүрджээ.  2015, 2016 онд зайлшгүй шаардлагаар гадаад улсад буюу Солонгос руу 115 иргэн эмчилгээнд хамрагдсан байна. Нэг иргэн БНСУ-д хагалгаанд орсны дараа 2-3 удаа тухайн улс руу дахин явж хагалгааны дараах хяналтад ордог юм байна. Тэгвэл Солонгост эмчилгээ хийлгэсэн иргэдийн эмчилгээний дараах хяналтыг Монгол Улс дотооддоо томоохон эмнэлгүүдээр дамжуулан, цахим сүлжээ ашиглан хийлгэх боломж бүрдэв. 

ахмадуудыг урт дараалалд зогсоохгүй

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж, ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоох үүрэг өгчээ. 
Даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм. Гэвч эмийн нэр төрлийн талаарх мэдээлэл дутмаг байдгаас иргэд хөнгөлөлт эдэлж чаддаггүй байгаа аж. Тэгвэл эмийн жагсаалт, үнэ төлбөр, хөнгөлөлтийн хувь хэмжээний тухай мэдээллийн самбарыг эмийн сангуудад байрлуулсан эсэхийг шалгахаар болжээ. 

Өрхийн эмнэлгийн ажилчид 300 мянган төгрөгийн урамшууллаас гадуур үлджээ

УИХ-аас батлагдсан 2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад 300 хүртэлх мянган төгрөг, багш нарт 500 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тусгасан. Гэвч энэ урамшуулал  өрхийн эмнэлгийн ажилчдад хамаарахгүй байгаа тул тэдний төлөөлөл мэдээлэл хийсэн билээ. 

2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2 дугаар заалтад “Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн үйлчилгээг гэрээгээ гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага” гэж заасан байдаг. Гэвч өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нэг иргэнээр тооцсон тарифаар улсын төсвөөс санхүүждэг аж. Улсын төсвөөс санхүүждэг ч хувийн хэвшил гэсэн статус нь өрхийн эмнэлгийн 3000 орчим ажилтныг урамшууллаас гадуур үлдээхэд хүргэжээ. Тиймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ асуудлыг анхааралдаа аваач хэмээн өрхийн эмнэлгийн ажилчид хүсэв. Ингээд тэд Эрүүл мэндийн яам болон Сангийн яаманд урамшуулал авах хүсэлтээ хүргүүлсэн байна. 

Т.НОМИН 
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж