Лэди Гагагийн шинэ хүсэл

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Лэди Гагагийн шинэ хүсэл


Поп дуучин Лэди Гага Холливудад хийж эхлэх гэж буй нэгэн киноны гол дүрд тоглохыг тун ихээр хүсч буй гэнэ. Британийн дуучин Эми Уайнхаусын намтарчилсан кино хийх сураг гарсан бараг анхны өдрөөс л тэрбээр шүтэн биширдэг хайртай дуучныхаа дүрийг дэлгэцэнд бүтээх боломжийг хайж эхэлжээ. Лэди Гага кинонд тоглох эртний хүсэлтэй. Аялан тоглолтоо дуусгаад кинонд хүч сорих хүслээ биелүүлнэ хэмээн төлөвлөж байсан дуучин бүсгүй Эмигийн дүрийг алдахгүйн төлөө чадах бүхнээ хийнэ гэж амлажээ. Тэгээд ч Лэди Гагагийн хувьд Эмигийн дуунуудыг хэнээс ч илүү сайн дуулж чадна. Мөн түүний этгээд гэмээр харгисдуу дүр төрх ч тохирно хэмээн Холливудын мэргэжилтнүүд ам сайтай байгаа гэнэ. Гэхдээ Лэди Гагад чамгүй олон өрсөлдөгч бий. Учир нь Эми Уайнхайсын тухай кино хийх тухай яриа гарч эхлэхэд л гол дүрд нь сонгогдох магадлал өндөртэй жүжигчдэд Кира Найтли, Сиена Миллер, Скарлет Йохансон нарыг нэрлэж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж