Гиннесийн номд багтсан шинэ амжилт

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Гиннесийн номд багтсан шинэ амжилт

Крымийн дарс үйлдвэрлэгчид нэгэн шинэ дээд амжилтын эзэд болжээ. Тэд дэлхийн хамгийн том хундагыг дарсаар дүүргэжээ. Энэ амжилтыг нь Гиннесийн номд бүртгэхээр тусгай комисс ажилласан бөгөөд ойролцоогоор нэг мерт хагас өндөртэй тэрхүү аварга том хундагыг дэлхийн шинэ амжилтын төлөө тусгайлан Киевт үйлдвэрлэсэн гэнэ. Севастополийн ойролцоох Балаклава хотод уг хундага руу гурван хүн нэгэн зэрэг 2009 оны ургацын усан үзмийн дарс юүлэхэд нийтдээ 56 литр буюу 75 шил дарсаар арай гэж нэг юм дүүрчээ. Өмнө нь үүнтэй адил рекорд Канадын нэр дээр бүртгэлтэй байсан гэнэ. Гэхдээ Крымийн дарсчид түүнийг хоёр нугалахаар том хундагыг дүүргэж чадсанд хамаг учир байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж