Шинэ оны өмнө цахим халдлага болж магадгүйг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Шинэ оны өмнө цахим халдлага болж магадгүйг анхааруулав

Шинэ оны өмнө цахим халдлага болж магадгүйг анхааруулав

Компьютерийн Cobalt Strike вирус идэвх сүүлийн үед буурсан нь вирусын сайжруулсан хувилбарыг бэлдэж, шинэ оны өмнөхөн санхүүгийн байгууллагууд руу дайрч магадгүй хэмээн ОХУ-ын Төв банк анхаарууллаа. ОХУ-ын Төв банкны Аюулгүй байдал, мэдээллийн хамгааллын албаны орлогч дарга Артем Сычев “Российская газета’” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж анхааруулсан байна.

“Сүүлийн үед нөхцөл байдал их сонирхолтой байна. Нэг хэсэг долоо хоногт 2-3 удаа Cobalt Strike вирусыг ихээр түгээж байсан. Харин сүүлийн үед идэвх нь буурлаа. Гэхдээ үүнд тайвшрах хэрэггүй. Харин ч эсрэгээр яагаад нам жим байна гэдгийг бодох хэрэгтэй. Миний бодлоор вирусын сайжруулсан хувилбарыг боловсруулж байгаа. Тэгээд оны сүүл рүү төлбөр, гүйлгээ идэвхжих үед дайралт хийхээр бэлдэж байгаа байх гэж таамаглаж байна” хэмээн Артем Сычев хэлжээ.

Цахим халдлага зөвхөн банк, санхүүгийн байгууллага биш эдгээр байгууллагатай хамтрагч түншүүд рүү бас чиглэж байгаа учраас томоохон компаниуд Захирлуудын зөвлөлдөө цахим аюулгүй байдлын мэргэжлийн хүнийг оруулах хэрэгтэй хэмээн тэр зөвлөж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж