Орос хүүхдүүд их уншдаг

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Орос хүүхдүүд их уншдаг

Орос хүүхдүүд их уншдаг

Үеийнхэнтэйгээ харьцуулахад орос хүүхдүүд илүү их уншдаг болохыг олон улсын судалгаа нотолжээ. PIRLS (Progress in International Reading Literacy Study) судалгааг 50 орныг хамруулан хийсэн байна.

2016 онд хийсэн уг судалгаанд ОХУ-ын 42 мужийн 206 сургуулийн дөрөвдүгээр ангийн 4500 хүүхэд хамрагджээ. Оросын баг 581 оноо авснаар судалгаанд оролцсон 50 орныг тэргүүлсэн байна. Энэ нь ОХУ хоёр дахь удаагаа тэргүүн оноо авч байгаа явдал юм. Өмнө нь 2006 онд бас тэргүүлж байжээ. Харин 2011 онд Хонконгийн дараа хоёрт орж байжээ.

2016 оны судалгаанд оролцогч орны дийлэнх нь дөнгөж суурь үзүүлэлтийг хангасан байжээ. Харин Оросын хүүхдийн 70 хувь нь өндөр оноо авсан байна.

Оросуудаас гадна Сингапур /576 оноо/, Хонконг /569 оноо/, Ирланд /567 оноо/, Финланд /566 оноо/ , Польша болон Хойд Ирланд /тус бүр 565 оноо/, Норвег, Тайвань, Их Британи /тус бүр 559 оноо/ авчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж