Ньюс хөтөч: Утааны эсрэг цахим бослого зарлав

Хуучирсан мэдээ: 2017.12.07-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Утааны эсрэг цахим бослого зарлав

Ньюс хөтөч: Утааны эсрэг цахим бослого зарлав

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 07

ХОТЫН ЦАГ АГААР

Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

УЛААН БАР ӨДӨР

Бархасвадь гараг. Билгийн тооллын 19, Найралт эх одтой, шар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Их цасан буух улирал 07 цаг 44 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Онцлох үйл явдал: Ardchilal.org санаачлан Утааны эсрэг цахим бослогыг өнөөдөр зохион байгуулахаар зарлажээ.

09.00

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулна. Чуулган Блю скай зочид буудлын Даймонд танхимд болно.
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх Олон улсын 16 хоногийн аяны хүрээнд ХНХЯ-ны харъяа агентлагууд, тэр дундаа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олон “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор нэгдэж, “Цагаан туузтаны өдөр”-ийг байгууллага, хамт олноороо дэмжиж, олон нийтийг уриалах ажлыг зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаа Спортын төв ордны хойно байрлах ГБХЗХГ-ын байранд болно.
  • ХЭҮК, Монголын хуульчдын холбоо, НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран зохион байгуулж буй “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” өдөрлөг  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ‘Драгон’ салбарт үргэлжилнэ.
  • Хүний эрхийн олон улсын өдрийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс Монголын Эмнести интернэшнл байгууллага, Монголын хуульчдын холбоо, МУИС-ын Хууль зүйн сургуультай хамтран “Хүний эрхийн боловсрол-2017” онол практикийн бага хурал зохион байгуулна.

10.00

  • МҮЭСТО-нд Ардчиллын баярын үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ. Өнөөдөр Ардчиллын төлөөх таван нам нэгдсэн ойн өдөр. Мөн энэ сарын 10-ны өдөр Хүний эрхийн өдөр буюу “Ардчиллын баяр“-ын өдөр юм. Энэхүү тэмдэглэлт ой, баярыг тохиолдуулан ‘Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн-2017’-г энэ сарын 6-9-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Арга хэмжээнд 330 сум, 152 хорооны үүрийн дарга, төлөөлөгчид оролцох бөгөөд албан ёсны арга хэмжээ өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд нээлтээ хийх юм.
  • Монголын ногоон намаас ‘Улс төрийн МАНАН устаагүй цагт утааны манан арилахгүй!’ сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулна. Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй зааланд болно.

12.00

  • Монголын хоккейн холбооны 2017-2018 оны лигийн улирлын тоглолт эхлэхэд бэлэн болжээ. Лигийн нээлт болон нээлтийн тоглолт Нийслэлийн VI сургуулийн дэргэдэх мөсөн талбайд болно.

14.00

  • Монголын боксын холбооноос зохион байгуулах шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А залаанд эхэлнэ.

15.00

  • Богд хааны ордон музейд ‘Чулууны гайхамшиг’ үзэсгэлэн гарсантай холбогдуулан Чулууны гайхамшиг уулзалт ярилцлага зохион байгуулагдана. Уулзалтад Ардын Багш, Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор /Sc.D/ Ж.Лхамсүрэн, Геологийн төв лабораторийн Минералогийн зөвлөх инженер Т.Төгөлдөр, Химийн ухааны доктор Б.Цэндээ, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль, Геологи, эрдэс баялгийн музейн хамт олон оролцоно.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

19.00

  • ‘Үгийн урлагийг эзэмшиж амжилтанд хүрцгээе’ хөтлөгчийн сургалтад урьж байна. Та хэзээ нэгэн цагт ямар нэг тэмцээн, уралдаан, арга хэмжээ, хурим, найр, илтгэл гээд төрөл бүрийн сэдвээр хөтлөлт хийж сурахыг хүсдэг байсан уу? Тэгвэл танд маш хэрэгтэй зөвлөгөө өгөх нэгэн чухал эвэнтийг зарлажээ. Авиа үсэг бүрийг цэвэр тод хэллэгээр дуудаж хэвших, өгүүлэх эрхтэн буюу хэл хоолой уруул тагнайны булчинг ажиллуулах, дуу хоолойны өнгө хувиргалтын тухай мэдлэг олгох сургалтыг Ziferblat Ulaanbaatar зохион байгуулна. Холбоо барих утас: 99917989.
  • “Ном унших орой” уулзалт Интерном номын дэлгүүрт болно. ‘Би хэн бэ’ номыг онцолсон уулзалтад философич С.Молор-эрдэнэ оролцоно.

20.00

  • Инээдмийн UB Comedy клубт Улаанбаатар хотын хамгийн халуухан инээдмийн шоу болох гэж байна! Өнөөдрийн хөтлөгч Идэрээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж