Монголч эрдэмтдийн их хуралд 25 орны 300 гаруй эрдэмтэн оролцох юм байна. Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн жилд Х их хурлыг хийж буйд эрдэмтэд ихэд олзуурхаж байна. Тэд Монголын гадаад харилцааны түүхэн туршлага, монгол хэл, соёлын тулгамдсан асуудал, Монголын улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, дипломат ёс, тусгаар тогтнол, хувьсгал зэрэг сэдвээр голлон ярих аж.
Их Хуралд эрдэмтэн зохиолч, академич Ц.Дамдинсүрэн агсны охин Анна Цэндина, Японы монголч эрдэмтэн, монголчуудын сайн танил К.Аяако, Францын эрдэмтэн Ж.Легранд, ОХУ-ын нэрт эрдэмтэн С.Кузьмин, Л.Герасимович нарын олон хүн иржээ. Их хурал энэ сарын 13 хүртэл үргэлжилнэ.