Эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо

Эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо

ЭМЯ, Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл хамтран Эрүүл мэндийн салбарын мэдээллийн мэргэжилтнүүдийн үндэсний зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд зохион байгууллаа.

Уулзалтад ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч С.Энхболд болон аймаг, дүүрэг, үндэсний түвшинд ажиллаж байгаа 70 гаруй эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ үеэр Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн багийнхан төслийн зорилго, бүрэлдэхүүн хэсэг, үр дүн болон Эрүүл мэндийн байгууллагуудын Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, мэдээллийн сүлжээ, хүний нөөцийн өнөөгийн байдал” судалгааны үр дүнг танилцуулсан бөгөөд уулзалтад оролцогчдын санал, зөвлөмжийг төслийн цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллах юм.

Түүнчлэн уулзалтад оролцогчид эрүүл мэндийн удирдлагын мэдээлэл, статистикийн анхан шатны маягт, тайлан, програм хангамжийн талаар ЭМЯ, ЭМХҮТ-өөс авч хэрэгжүүлж байгаа бодлого,шийдвэр, журмын өөрчлөлт, шинэчлэлийн талаар хэлэлцэж, цаашид авах хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойллоо. 

Эх сурвалж: ЭМЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж