Ням гаригийн нэвтрүүлгүүдийн “тулаан” | News.MN

Ням гаригийн нэвтрүүлгүүдийн “тулаан”

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

МОНГОЛ СЕРВИС

Ням гаригийн нэвтрүүлгүүдийн “тулаан”

Ням гаригийн нэвтрүүлгүүдийн “тулаан”

Даваа гаригийн өглөө амралтын өдөр үзсэн нэвтрүүлэг, шоу, киноны тухай яриа таны эргэн тойронд өрнөдөг байх. Манайд ч бас ялгаагүй, ажил дээр, найзууд дунд “Шарк танк”-ийн оролцогчдыг, шаркуудын сонголтыг, Г.Алтантүрүүгийн хоносон айлыг, “Оддын академи”-ийн охидыг, “Ахлах тогооч”-ийн аашийг гээд бүтэн сайнд гэртээ үзсэн нэвтрүүлгээ ярилцаж, нэг төрлийн таашаал авдаг. Бүтэн сайнд бүх хүнийг үзэх зүйлтэй байлгаж, гоё шоу, контент, энтертайнмент санал болгож байгаа телевизүүдээ магтмаар. Гэхдээ сайн контент санал болгож буй телевизүүдийн хүлээн байж үздэг нэвтрүүлгүүд бүгд энэ өдөр давхцаж гардаг нь үзэгчийн хувьд багахан “асуудал” болдог гэх үү дээ.

Яг одоогийн байдлаар телевизүүдийн хамгийн эрэлттэй, сонирхон үздэг энтертайнмент шоугаар дараах нэвтрүүлгүүдийг гээд нэрлэчихэд ихэнх нь санал нийлэх байх. Гэтэл эдгээр нэвтрүүлгүүд бүгд амралтын юм шиг мөртөө ажил, сургуульдаа бэлтгээд хамгийн завгүй өнгөрдөг бүтэн сайны орой гардаг.

  • Монгол HD телевизийн “Шарк танк” 19.30 цаг
  • Боловсрол суваг телевизийн “Оддын академи” шоу нэвтрүүлэг 21.00 цаг
  • 25-р суваг телевизийн “Танайд хоноё” 21.20 цаг
  • NTV телевизийн ‘Ахлах тогоочийн заавраар’ шоу нэвтрүүлэг 18.30 цаг
  • NTV телевизийн ’10 өдөр 10 найз’ реалити шоу нэвтрүүлэг 21.20 цаг
  • Volume Plus сувгийн ОННЦ ДҮМД анимейшн 22.00 цаг

Үүн дээр нэр дурьдаагүй бусад телевизийн бүтээл, кинонууд нэмэгдэнэ. Бүгд ням гаригийн орой үзэгчдээ хуваана. Тэгсэн хэрнээ энэ олон телевизээс бусад өдрүүдэд өлгөж аваад үзчих нэвтрүүлэг ховор. Даваа гаригт “Цензургүй яриа”, “Нүүдэл шийдэл” үзнэ. Таалагдвал зарим олон ангит кино харна. Мэдээж, бусад өдрүүдэд эфирт гардаг өөр үзүүштэй нэвтрүүлэг, бүтээлүүдийг үгүйсгэхгүй. Энэ бол ерөнхийд нь хэлж байгаа дүр зураг гэдгийг ойлгоорой.

Нөгөө талаар телевизүүдийн хувьд хамгийн оргил цаг, олон үзэгчтэй байх өдөр нь амралтын өдөр байдаг байх. Гэхдээ бүгд тэгж төлөвлөхөөр сайн нэвтрүүлгүүд долоо хоногийн нэгхэн өдрийн хоёрхон цаг дээр төвлөрсөн харагдаж байна. Үүнийг үзэгч олонтой нэвтрүүлгийн эзэд, уран бүтээлчид тунгааж, эфирийн цаг, нэвтрүүлгийн цацалтаа эргэн харж болдог болов уу? Энэ зүгээр энгийн үзэгчдийн санал юм.

Үзэгч, телевиз гэдэг урлагийн үйлчлүүлэгчдийн хувьд бол тэндээс өдөр бүр ямар нэгэн таашаалтай нэвтрүүлэг, кино, контент үзэх нь л чухал.

Үзэгчдийг зөвхөн бүтэн сайн өдөр зурагтынхаа өмнө суудаг гэж бодож болохгүй.

Б.БАЯСАХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батый 2017-12-06 202.131.230.50

Одоо TV-үүд үзэх юм байхгүй болсон. Дашрамд хэлэхэд Цензургүй яриа гэж жинхэнэ улс төржүүлж, хүмүүсийг талцуулсан, хэн нэгнийг харлуулж доромжилж байдаг, дандаа үнэнийг гуйвуулсан /тархи угаах зорилготой/
захиалгаар хийдэг балиар нэвтрүүлэг шүү дээ.

Avatar

Зочин 2017-12-06 202.131.230.50

Одоо TV-үүд үзэх юм байхгүй болсон. Дашрамд хэлэхэд Цензургүй яриа гэж жинхэнэ улс төржүүлж, хүмүүсийг талцуулсан, захиалгаар хийдэг балиар нэьтрүүлэг шүү дээ.

Avatar

зочин 2017-12-06 203.91.118.180

хамгийн гоё кино гаргадаг нь бол 25-р суваг телевизийн Нөгөө кинонууд байсан юм даан ч сүүлийн үед гарахгүй байгаа

Avatar

Zoxhin 2017-12-06 103.229.120.114

Xagas bvten saind bvr gargaj baisan serialaa xvrtel gargahgvi bolchihdog Sotsializmiin setgehvitei sh dee. Bvten saimd margaash ert ajiltai bhoor zuragtaa untraagaad amrah zailahgvi shaardlagatai baidag. Neqtrvvlgiin bodlogo ni yaaaag Sots veiinh shigee. Xeden xugshin baagiinuud ni darga boltson tegeed setgelgeeneesee salj chaddaggvi ahig bgaan

Avatar

Бүгдийг 2017-12-06 150.129.140.50

Бүгдийг үзэх гээд яахав дээ, ганц таалагдсангаа л үз. Сонголт хийж сур

Avatar

Ичэхүй 2017-12-06 59.153.112.128

Энэ Тэлэвизүүд монгол хэлээ ч мэдэхгүй байж иргэд сэнхэрүүлэх санаатай.
Зүгээр л нойлууд.
Гадаадын юм хум харах чадвар ч алга. Хэлгүйн улмаас.
Монгол ТВ энэтэрээс ичээч.

Avatar

TV uzehee bolih heregtei 2017-12-06 108.170.182.183

Hairan tsag. Huseee baival daraa n bichlegiig n gulgeed uzehgui yu.

Avatar

Зочин 2017-12-06 202.179.25.6

Uls turchdiin ene olon hubiin TV-nvvd songuuligvi jil vzvvleh yum maruuhan,BUH, MORINII URAJDAAN 2-oor epiree
bugluj olon tvmniig zalhaaj,eriin 3 naadmiin ner hvhdiig unagaaj bna. Buhiin barildaan,morinii uraldaan 2-iig dahin dahin bas dahin vzvvlj bvr zalhtal,egdvv durgvi hvrtel gargah yumaa. Alibaa zvild hemjee hyazgaar gej baidag daa.

Avatar

13213 2017-12-06 43.228.129.155

TV ch tarhi ugaah heregsel bolood l baina l daa. yaah ve? munguu humuusiig sain humuus saihan humuus gej haragduulah l gesen tvnuud

Avatar

Зочин 2017-12-06 119.40.103.62

TV үзэхээ боль үхэрнүүдээ, та хэдийн тархийг угаагаад байгааг анзаарахгүйлдээ, муу үхэрнүүд

Avatar

Зочин 2017-12-06 203.91.115.45

Та ном уншдаг уу?

Avatar

Зочин 2017-12-06

Facebook-чин песда. Хуучин коммунист л байна

Avatar

Зочин 2017-12-06 43.228.131.110

Өөрөө бух юм байлгүй дээ энэ тэнэг

Avatar

Зочин 2017-12-06 103.26.193.208

Наадах чинь илжиг' юмаа. Морь ч биш, үхэр ч биш. Тэгээд бухимдаад атаархаад..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж