Японы авто үйлдвэрлэгч Nissan компани ирэх хавраас Японы авто зам дээр робот-такси туршихаар зэхэж байна. Тэд дотоодын програм хангамжийн чиглэлээр ажилладаг DeNA компанитай хамтран дээрх төслийг хэрэгжүүлэх ажээ. DeNA нь авто үйлдвэрлэл, эрүүл мэнд болон тоглоомын салбарт онлайн үйлчилгээ эрхэлдэг гэнэ.
Робот-такси үйлчилгээнд Nissan Leaf цахилгаан хөдөлгүүрт машиныг турших бөгөөд үйлчлүүлэгчид тусгай аппликэйшн ашиглаж, хүссэн газартаа такси дуудах боломжтой аж. Робот-таксиг турших үед автомашины жолоочийн суудалд мэргэжлийн жолооч хянах үүрэгтэй сууж явна.
Туршилтыг Японы Йокохама хотод 2018 оны гуравдугаар сард хоёр долоо хоногийн хугацаанд явуулахаар төлөвлөжээ. Туршилт амжилттай болбол Easy Ride гэж нэрлэсэн робот-таксиг 2020 оны эхээр бүрэн хэмжээнд нэвтрүүлэх боломжтой гэнэ.
С.ЦЭЛМЭГ