Мүн Жэ-ин Хятадад айлчилна

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Мүн Жэ-ин Хятадад айлчилна

Мүн Жэ-ин Хятадад айлчилна

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ-ин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчилж, тус улсын дарга Си Жиньпинтэй Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, пуужингийн заналхийллийн асуудлаар зөвлөлдөхөөр болжээ. Хөх ордон айлчлалын талаар албан ёсны мэдэгдэл гаргасан байна.

БНСУ-ын төрийн тэргүүний Хятадад хийх дөрөв хоногийн айлчлал ирэх лхагва гаригт /2017.12.13/ эхлэх аж. Айлчлалын үеэр Мүн Жэ-ин Хятадын дарга Си Жиньпинтэй уулзаж, “Хойд Солонгосын цөмийн асуудлыг энх тайвны замаар хэрхэн шийдэх асуудлыг хэлэлцэнэ” гэж албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Өнгөрсөн тавдугаар  БНСУ-ын ерөнхийлөгчийн албанд томилогдсон Мүн Жэ-иний Хятадад хийж буй анхны айлчлал энэ болох юм.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж