ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг монголчууд андахгүй. Тус нэвтрүүлгийн анхны хөтлөгч М.Батбилэг ажлаасаа хэсэг хугацаанд чөлөө авсан байсан ч өчигдрөөс/2017.12.05/ “Монгол коммент” нэвтрүүлгээ хөтөлж эхэллээ.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “За ажилдаа орлоо. Хоёр жил өнгөрч, их ч санаж, их ч хүлээж. 18 цагаас ‘Монгол коммент’-оор уулзацгаая” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байсан юм. Харин үзэгч олон түүнийг иргэдийн дуу хоолой болж, цаашдаа улам идэвхтэй ажиллаарай хэмээн амжилт хүссэн сэтгэгдлийг олноор илгээв.
Э.Бурам