Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийн авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд баривчлагдан хоригдож буй сэжигтүүдийн дийлэнх нь мөнгөн төлбөр төлсөн нөхцөлд өршөөл үзүүлэх шийдвэрийг зөвшөөрч буй талаар тус улсын прокуророос мэдээлжээ. Хунтайж Мухаммед бин Салманы удирдаж буй Саудын Арабын авлигатай тэмцэх газар арваннэгдүгээр сард олон хүн баривчилсны дунд хунтайж нар, бизнесменүүд болон засгийн газрын сайд нар ч байсан юм.
Тус улсын прокурорын газрын мэдээлснээр 159 хүн хоригдож байгаа боловч өөр 320 хүнийг байцаалтад дуудаад байгаа гэнэ. Ялыг эсэргүүцсэн болон мөнгөн төлбөр төлөхөөс татгалзсан хэн боловч цаазаар авхуулах ажээ. Баривчлагдаж, хоригдсон тэдгээр сэжигтнүүдийн нэрсийг олон нийтэд зарлаагүй. Өнгөрсөн долоо хоногт тэдгээр хоригдогсдын нэг хунтайж Митеб бин Абдулла нэг тэрбум ам.доллар төлж, батлан даалтаар суллагдсан юм.
Тэдэнд ямар ял төлөвлөж байгаа нь тодорхойгүй боловч тус улсын прокурорын газар яллах үйл явц хуулийн дагуу явагдана хэмээн мэдэгдсэн. Хоригдлуудыг одоо Рияад хотын тансаг зочид буудалд хорьж байгаа юм.