Шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнээ орсон энэ үед өндөр, нам, гэрэлтдэг, цасан ширхэгтэй гээд олон төрлийн гацуурыг худалдааны төвүүдээр худалдаалж байна.
Эдгээр гацуураас гадна амьд гацуур эрэлт ихтэй байгаа ажээ. Жишээлбэл, “Соёолж” төвийн мод үржүүлгийн газарт тарьж ургуулсан, таван настай 60-80 см өндөртэй амьд гацуур 25 мянган төгрөгийн үнэтэй байв. Амьд гацуурыг хүмүүс ихээр худалдан авч байгаа тул тус төвд цөөн хэдэн гацуур л шилэгдэн үлджээ.
“Амьд гацуур модоо худалдаж авахдаа өөрийн хүссэн саванд суулган авах бөгөөд хавраас зөв арчилгааг хийж, хөрсөнд суулгах боломжтой” гэдгийг тус төвийн ажилтнууд хэлж байв.
А.Сүрэн