Сэтгүүлчийн аллагад гурван сэжигтнийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийн аллагад гурван сэжигтнийг баривчлав

Сэтгүүлчийн аллагад гурван сэжигтнийг баривчлав

Мальтын сэтгүүлчийн машинд тэсрэх бөмбөг дэлбэлж, амь насыг нь хөнөөсөн улс төрийн аллагын хэрэгт гурван сэжигтнийг баривчилсан байна. Ах дүү 55 настай Жорж, 53 настай Алфред болон Винсент Мускат нар энэ хэрэгт буруугүй гэж мэдүүлжээ. Панамын баримтыг олон нийтэд дэлгэхэд хувь нэмрээ оруулсан Гаруана Гализиа аравдугаар сарын 16-нд Биднияа дах гэрийнхээ ойролцоо машиндаа тэсрэх бөмбөгөнд өртсөний улмаас амь насаа алдсан юм.

53 настай сэтгүүлч блог хөтөлж, авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон улстөрчдийн тухай нийтлэл бичдэг байжээ. Мальтын цагдаа нар даваа гаригт сэтгүүлчийн аллагын мөрдөн байцаалтын хүрээнд арав гаруй хүнийг баривчлан саатуулсан байна.

Мальтын засгийн газар сэтгүүлчийн аллагатай холбоотой бодитой мэдээлэл өгсөн хүнд нэг сая еврогийн шагнал амласан юм. Сэтгүүлчийн карьерынхаа гуч гаруй жилийн хугацаанд Гаруана Мальтын хамгийн зоригтой, хурц дайчин сэтгүүлч гэгдэх болсон юм.

Түүний оршуулгад хэдэн зуун хүн оролцсон боловч ар гэрийнхэн нь Мальтын засгийн газрын гишүүдийг оролцуулахаас татгалзсан билээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж