Америк цэргүүдийн ар гэрийнхнийг БНСУ-аас татах шаардлагагүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Америк цэргүүдийн ар гэрийнхнийг БНСУ-аас татах шаардлагагүй гэв

Америк цэргүүдийн ар гэрийнхнийг БНСУ-аас татах шаардлагагүй гэв

Солонгосын хойгийн асуудал хурцадмал байдалд байгаа ч Өмнөд Солонгост алба хааж буй америк цэргүүдийн гэр бүл, төрөл садныг тус улсаас нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэж Пентагон мэдэгджээ.

Талууд гал зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурснаар намжсан Солонгосын дайнаас хойш АНУ-ын цэргийн бааз Өмнөд Солонгост байнгын үүрэг гүйцэтгэж байгаа юм. Одоогоор АНУ-ын цэргийн 28500 бие бүрэлдэхүүн БНСУ-д алба хааж байгаа ажээ.

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт ээлжит удаагаа пуужин харвасны дараа АНУ-ын сенатч Линдси Грэм “АНУ цэргүүдийн ар гэрийнхнийг БНСУ руу явуулахыг хориглож, тэнд байгаа цэргийн гэр бүлийнхнийг буцааж татах хэрэгтэй” гэж мэдэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Крис Логан “БНСУ-д үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын ар гэрийнхнийг сайн дурын болон албан шахалтаар очсон эсэхээс үл хамаарч буцааж нутагт нь авчрах асуудал яригдаагүй. Одоогоор энэ бодлогыг өөрчлөх санаа зорилго байхгүй” гэсэн байна.

 

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж