Их Британийн ерөнхий сайдын амь насанд халдахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Их Британийн ерөнхий сайдын амь насанд халдахыг завджээ

Их Британийн ерөнхий сайдын амь насанд халдахыг завджээ

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйн амь насанд халдахыг завдсан хэрэг гарчээ. Тус улсын Andrew MI5 тагнуулын агентлагийн ерөнхий захирал Эндрю Паркер энэ талаар засгийн газрын хуралдаан дээр илтгэсэн байна. 

Их Британийн цагдаа нар “Downing Street”-д тэсрэх бөмбөг дэлбэлж, ерөнхий сайдын амийг хөнөөн, үймээн самуун дэгдээх зорилго тээсэн хоёр сэжигтэн этгээдийг баривчилжээ. Сэжигтэн этгээдүүдэд алан хядлага зохион байгуулахаар төлөвлөсөн хэргээр ял төлөвлөж байгаа бөгөөд шүүх хурал лхагва гаригт Вестминстрийн Магистратын шүүхэд болох ажээ.

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйн амь насанд халдахыг завдсан хоёр этгээд 20 настай Наа`имур Закарьяа Рахман, 21 настай Мухаммед Акиб нар ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж