Ё.Баатарбилэг: ШУ-ны салбарт тулгамдсан асуудлыг шийднэ

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Ё.Баатарбилэг: ШУ-ны салбарт тулгамдсан асуудлыг шийднэ

Ё.Баатарбилэг: ШУ-ны салбарт тулгамдсан асуудлыг шийднэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өчигдөр /2017.12.05/ МУИС-ийн Монгол судлалын тэнхимийн үйл  ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монгол судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, багш нартай чөлөөт ярилцлага зохион байгууллаа. Тэрээр уулзалтын үеэр “Өнгөрсөн хугацаанд шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд болон их, дээд сургууль, шинжлэх ухааны технологийн сан зэрэг маш олон газарт уулзалт ярилцлага, хийсэн. Шинжлэх ухааны салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчинд шаардлагатай зохицуулалт хийх замаар энэ салбараа хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа” гэдгээ онцолсон юм.

Монгол судлалын хүрээлэнгийн тогтмол болон суурь зардлыг МУИС харицдаг, бусад зардлыг гадаадын зээл тусламж, иргэдийн хандиваар санхүүжүүлдэг учраас энэ асуудал анхаархыг эрдэмтэн, багш нар байнгын хорооны даргад танилцуулсан. Мөн  Монгол судлалын их, дээд сургуулиудын сүлжээ байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд дэлхийн олон их, дээд сургуулиудтай хамтран ажиллах зэрэг ажлыг зохион байгуулж, бэлтгэл ажлаа хийж байгаа аж.  Түүнээс гадна түүх судлалын гадаадтай хамтрах ажил хурдацтай хөгжиж байгаа ч өөрийн орны залуучууд, оюутнууд, хүүхдүүдээ түүхээ мэддэг болгоход чиглэх ёстойг ч ахмад багш нар шүүмжилсэн юм. Багш, эрдэмтэд Монгол судлалын салбарыг төрийн дэмжлэгтэйгээр хөгжүүлснээр улс орны ирээдүйн хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлдог байх зэрэг олон саналуудыг онцлон дурьдаж байлаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж