“Альфа” автобусны ухаалаг жолоодлогын нийтийн тээврийн системийг анх удаа энэ сарын 2-нд Шэньжэнь хотын Пүтянь дүүрэгт туршлаа. Энэ хүрээнд цахилгаан хөдөлгүүр бүхий дөрвөн автобусыг 1.2 км замд явуулсан байна. Автобусууд нь 10-30 км цагийн хурдтай явсан бөгөөд замд нь гурван зогсоол байгуулжээ.
Энэхүү нийтийн тээврийн систем нь автомат жолоодлоготой. Хэрэв шаардлагатай бол жолооны ард жолооч сууж, яаралтай үед тоормос гишгэх, автомат жолоодлогын горимоос гар ажиллагааны горимд шилжүүлж болно. Аливаа эрсдэл гарахаас сэргийлэн туршилтыг жолоочтой хийжээ.
Мөн “Альфа” автобусны ухаалаг жолоодлогын нийтийн тээврийн систем нь онцгой байдлын үед хариу үйлдэл үзүүлэх, явган зорчигч, тээврийн хэрэгслийг илрүүлэх, хурдаа сааруулан зам тавьж өгөх, яаралтай үед зогсох, саад тотгорыг тойрох, автоматаар зогсох гэх мэт үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай гэнэ.
Хятадын ирээдүйн эрчим хүч, ухаалаг нийтийн тээврийн тогтолцооны туршилтын төслийн Үндэсний ухаалаг зам тээврийн системийн инженерийн технологийн судалгааны төв болон Шэнжэнь автобусны групп тус ухаалаг системийг санаачилжээ.
Эх сурвалж: CCTV