Таксины жолооч хулгай хийжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Таксины жолооч хулгай хийжээ

Таксины жолооч хулгай хийжээ

Нийслэлд хулгайн гэмт хэрэг буурахгүй, өссөөр байна. Цагдаагийн ерөнхий газарт 45 хулгайн хэрэг өчигдөр /2017.12.05/ бүртгэгджээ. Хулгайч нар гар утас, машины хучлага хулгайлж байгаад баригдсан байна. Тэдний  дунд таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ гар утас,  алтан гинж, ээмгийг хулгайлсан тохиолдол ч байгаа юм.

Тодруулбал,  Сүхбаатар дүүрэг, 32-ын тойрог хүртэл таксигаар үйлчлүүлсэн иргэн  эд зүйлсээ жолоочид алдлаа гэх гомдол өчигдөр өдөр 102 дугаарт иржээ. Гомдлын дагуу шалгахад Хан-Уул дүүргийн иргэн, 28 настай эмэгтэй Н-ийн  “I Phone-6” шаргал өнгөтэй гар утас, алтан шармал гинж, шармал өрөөсөн ээмэг, шармал зүрхэн хэлбэртэй зүүлтийг таксины үйлчилгээ үзүүлсэн, Чингэлтэй дүүргийн иргэн 31 настай эрэгтэй Т нь хулгайлан авсан байжээ. Хэргийг одоо Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж