Т.Бат-Оргилын дуунууд яагаад алдартай вэ?

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Т.Бат-Оргилын дуунууд яагаад алдартай вэ?

Т.Бат-Оргилын дуунууд яагаад алдартай вэ?

Монголчуудад сэтгэлийн, оюуны, соёлын өөрчлөлтийг бий болгох хүч түүний дуунуудад, тэр дундаа дууны үгэнд нь бий. “Аж богдын харуул”, “Мөнхийн ус”, “Цовоо хонгор” дуунуудыг мэдэхгүй хүн ховор.

Т.Бат-Оргилын дууны ая цаанаа л нэг сэтгэлд хоногшим уянгалаг, харин үг нь гүн санаа, энгийн хэллэг, оновчтой найруулга төгс нийцсэн байдаг бол тэр өөрийн дуунуудаа сэтгэлд хүртэл эгшиглүүлдэг.

Т.Бат-Оргил анхны цомгоо, номын хамт “Жигүүртнээс дээгүүр” нэртэй гаргах гэж байгаа нь ч цаанаа нэг өгүүлэмжтэй, юм бодогдуулах шиг.

Т.Бат-Оргил дууны үгээ их бодож тунгааж бичдэг, цомогт нь орсон зарим дууны үг нь олон жил дамнан бичигдсэн талаар ч өөрөө хэлсэн. Тэр дундаа Facebook хуудсаараа live хийн нэгэн шинэ дуугаа сонсогчдод хүргэсэн нь “Хагацашгүй анддаа” дуу нь байв. Тэрээр энэ дууны үгээ эзэн Чингэс хааны захиж хэлсэн “Хагацашгүй анддаа марташгүй муу үгийг бүү хэл” гэсэн сургаалиас үндэслэн бичжээ. Энэ дууг нь сонсоод, үгний утгыг эргэцүүлэн тунгаавал өнөө цагийн Монголчууд бидэнд сэтгэлийн, оюуны, соёлын өөрчлөлт, дэмийг бий болгох хүч Бат-Оргилын дуунуудад байгаа юм.

Тэрбээр цомог, номныхоо ажилд чамгүй анхаарал тавьж чанартай бүтээл гаргахаар сүүлийн хоёр жил ажилласнаа мөн өөрийн хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Номонд тусгайлан зориулж “Бумбардай” Н.Эрдэнэбаяр зураач зурагнуудыг бүтээсэн бол номыг зохиолч Г.Аюурзана редакторлож, өмнөх үгийг бичжээ.

Харин цомгийн хувьд бүх дуунуудыг амьд хөгжмийн зэмсгээр тоглож, Аранжировкуудыг түүний дүү, Library Records-ийн хөгжмийн продюсер Т.Мөнх-Оргил хийсэн байна. Мөн Т.Бат-Оргил “Хагацашгүй анддаа” дууныхаа клипийг үзэгчдэд удахгүй хүргэх гэж байгаагаа дуулгасан ба клипийг Хаган Филмс бүтээж байгаа юм байна. Одоо уран бүтээлчийн цомог, номыг худалдаанд гарахыг хүлээх үлдлээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж