Хойд Солонгосын хөлбөмбөгчид Японд очив

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын хөлбөмбөгчид Японд очив

Хойд Солонгосын хөлбөмбөгчид Японд очив

Хойд Солонгосын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид өнөөдөр /2017.12.06/ Токиод очжээ.

Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг эсэргүүцэж, Япон улс Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа. Гэхдээ улс төр, эдийн засгийн хүрээний хориг спортын нөхөрсөг тулаанд нөлөөлөх ёсгүй гэж үзэж Японы талаас Хойд Солонгосын тамирчдад виз олгосон юм. 

Хойд Солонгосын хөлбөмбөгчид Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны E-1 тэмцээний аваргын төлөө Япон, Хятад ба Өмнөд Солонгосын багтай өрсөлдөнө. Тэмцээн ирэх баасан гаригт Токио хотноо эхлэх хуваарьтай.

Ханэда олон улсын нисэх буудалд газардсан Хойд Солонгосын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн багийнхан бүгд ижил улаан хүрэмтэй иржээ. Тэднийг Япон дахь Хойд Солонгосын иргэд улсынхаа далбааг барьж, баяр хөөртэйгээр угтан авсан гэнэ. Араас нь эрэгтэйчүүдийн багийнхан нь ирсэн байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж