Европын холбоо Монголд хориг тавихыг шаардав

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Европын холбоо Монголд хориг тавихыг шаардав

Европын холбоо Монголд хориг тавихыг шаардав

Европын холбоо 17 орныг “татварын шударга бус тогтолцоотой” орнуудын  хар жагсаалтад оруулсны нэгд Монгол Улсын нэр багтжээ. Европын холбооны дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис евро бүсийн сайд нарын уулзалтын үеэр 17 орныг хар жагсаалтад оруулж, өөр 40 гаруй орныг татварын системдээ реформ хийх хүртэл “саарал” жагсаалтад оруулснаа танилцууллаа.

Европын холбоо хар жагсаалтад орсон орнуудад өнгөрсөн жил шахам хугацаанд татварын системээ өөрчлөхийг зөвлөж байсан боловч хамтарч ажиллахаас татгалзсан гэжээ.

Европын холбоо түүхэндээ анх удаа татварын тогтолцоонд тавигддаг олон улсын шаардлагыг хангаагүй Америкийн Самоа, Бахрейн, Барбадос, Гренадад, Гуам, Өмнөд Солонгос, Макао, Маршаллын арлууд, Монгол, Намиб, Палау, Панам, Сэйнт Лусиа, Самоа, Тринидад ба Тобаго, Тунис, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 17 орныг хар жагсаалтад оруулсан байна.

Панамын ерөнхийлөгч Хуан Карлос Варела тус улс татварын системээ өөрчлөх арга хэмжээ авч байгаа хэмээн хар жагсаалтад оруулсныг эсэргүүцжээ. Баян, нөлөө бүхий хүмүүс татвар төлөхгүйн тулд хөрөнгөө хуурамч компанийн нэр дор хэрхэн нуудгийг илчилсэн Панамын “Panama Papers”, “Paradise Papers” зэрэг нууц баримтууд ил болсон нь энэ жижиг улсын нэр хүндийг олон улсын түвшинд унагаж, эдийн засагт нь таагүй үр дагаврууд бий болгосон.

Европын холбооны сайдууд гишүүн орнуудаас хар жагсаалтад багтсан орнуудад хориг тавихыг уриалсан байна.  Өндөр татвар төлдөг Франц хар жагсаалтыг цаашид үргэлжлүүлж, Европын холбооны гишүүн орнуудыг ч оруулахыг уриалсан ажээ.

Харин татварын хэмжээ харьцангуй багатай Ирланд, Нидерланд зэрэг орнууд үүнийг эсэргүүцэж, Европын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө гэж үзсэн байна.

“Paradise Papers” баримтад нэр нь багтсан томоохон үйлчлүүлэгчдийн Люксембург, Мальт, Их Британи зэрэг орнууд яагаад хар жагсаалтад ороогүйг гайхаж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж