Өнгөрсөн долоо хоногийн дотор хөрөнгө оруулагчид дэлхий даяар хувьцааны үнийг 2,5 их наяд ам.доллараар буулгажээ. Хэрэв MSCI All-Country World индексээр авч үзэхэд яг ийм хэмжээний долларыг хөрөнгийн зах зээлээс гаргажээ. Reuters агентлагийн энэ мэдээнээс харахад ийм хэмжээний мөнгө нь Францын эдийн засагтай тэнцэх хэмжээ юм.
Хөрөнгийн индексүүд сүүлийн хэдэн долоо хоногийн турш дэлхий даяар унасан байв. Энэ уналтын оргил нь наймдугаар сарын 4-ний арилжаа байлаа. Тэр өдөр Америкийн биржийн үзүүлэлт 4-5 хувиар буурсан нь сүүлийн хоёр жилийн дотор хамгийн доод үзүүлэлт болсон билээ. Тэр нуралтадад нь Японоос Баруун Европ хүртэл индексүүдийн уналтыг дагууллаа.
Reuters-ийн мэдээгээр Америкийн S&P 500 индекст ордог компаниудын хөрөнгөжилт 840 тэрбум ам.доллараар буурсан ба MSCI Europe индексээс 817 тэрбум долларыг гаргуулжээ.
Нийтдээ MSCI All-Country World өнгөрсөн долоо хоногт 8,6 хувиа алдсан байлаа. Баасан гаригийн арилжааны өмнө гарсан макро эдийн засгийн статистик хөрөнгийн индекст гайгүй сайнаар нөлөөлөв. Bloomberg-ийн мэдээгээр долдугаар сард ажлын байр 117 мянгаар нэмэгдэн иажилгүйдэл 9,2 хувиас 9,1 хувь хүртэл буурсан байв. Америкийн энэ мэдээг дагаад Парисийн хөрөнгийн зах зээлийын чансаа шуулщд хоёр хувиар өссөн байлаа.
Ш.МЯГМАР