Банкууд мөнгө хүүлэгч болсон уу? | News.MN

Банкууд мөнгө хүүлэгч болсон уу?

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

VS
Банкууд мөнгө хүүлэгч болсон уу?

УИХ Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлснээр арилжааны банкуудад төр зохицуулалт хийх шаардлагатай, шаардлагагүй гэдэг асуудал хөндөгдөж эхлээд байна. 

Тухайлбал, төр бодлогоор оролцохгүй бол бизнес эрхлэгч, иргэдэд тулгамдаж байгаа зээлийн дарамт буурахгүй. Банкууд хэмжээлшгүй ашиг хийдэг хэвээр байх болно гэж үзэж буй.  Энэ оны эхний есөн сарын байдлаар арилжааны гурван банкны ашиг 242 тэрбум төгрөгт хүрсэн гэдэг мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл нөгөө хэсэг нь зээлийн хүүгийн дээд хязгаарыг төв банк тогтоодог байхаар төр оролцоод эхлэх нь буруу. Эдийн засгийн арга механизмуудыг ашиглах нь хамгийн зөв арга болно гэж үзэж буй. Иймд дээрх асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ нарын байр суурийг онцоллоо.  

Б.Пүрэвдорж

С.Эрдэнэ

Банкууд өндөр хүүгээр ашиг олоод байгаа юм биш. Банкууд хадгаламж эзэмшигчийн хүү, зээлийн хүүгийн зөрүүгээр амьдардаг. Хадгаламжийн хүүнд банкууд 4-5 хувийн маржин хийж байгаа. 15 хувь байлаа гэхэд 20 хувь болгож таван хувийн маржин хийж байгаа. Хүү өндөр байх, бага байх нь банкуудын асуудал биш. Хамгийн гол нь төрөөс асар их бондыг өндөр хүүтэйгээр банкуудад өгч байгаа учраас амраар нь жилийн 17 хувийн хүүтэй бондыг худалдаж авч байгаад л гол учир нь байгаа юм.

Банк буяны байгууллага биш. Тиймээс хадгаламжийг жилийн тодорхой хувиар авчихаад үүнийгээ жилийн 12 хувийн хүүтэй зээлдэггүй. Үүнийг захиргааны аргаар хуулиар далайлган хийж болдоггүй.

Зээлийн хүүг захиргааны аргаар бус зах зээлийн зарчмаар нь шийдэх боломжтой. Засгийн газрын 2.6 их наядын бондыг банкууд худалдаж авсан. Мөн 1.6 их наядын төв банкны үнэт цаасыг банкууд худалдан аваад байгаа. Энэ 4.2 их наяд төгрөгийг банкуудаас төв банк татаад авчих юм бол эх үүсвэрийг сул байлгалгүй зах зээл рүү оруулах шаардлага гарч ирнэ. Манай эдийн засаг тийм том биш. Тиймээс зээлдэгчдэд хангалттай зээл олгоод ирэхээр зээлийн эрэлт буурна. Тэр үед хүссэн хүсээгүй банкууд хадгаламжийн хүүгээ буулгах зайлшгүй шаардлагатай болно. Нэг үгээр хэлбэл зах зээлийн шаардлагаар бий болно гэсэн үг. Ингэж хүүг бууруулах байтал захиргааны аргаар шийдвэрлэх гэх нь буруу.

Эх сурвалж: Өдрийн сонин

Өнөөдөр банкууд монополь байдлаа ашиглаад зээлийн хүүгийн хувь хэмжээг дураараа тогтоож байгаа. Арилжааны банкинд байгаа нийт активын хэмжээ төсвийн нийт орлоготой тэнцэхүйц их хэмжээний мөнгө хадгалагдаж байна гэсэн тооцоо бий. Тэр мөнгө арилжааны банкинд хадгаламж хэлбэртэйгээр хэвтэж байх ёстой юу, эсвэл зах зээл рүү гарч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт руу гарч байх нь хэрэгтэй юу. Монголд өнөөдөр сэтгэл ханамж нь дүүрэн, ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа хүн тун цөөхөн. Үүний гол шалтгаан нь зээл болон хүүгийн дарамт. Яагаад ингэж хэлэх болов гэхээр арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагаас олгогдож байгаа зээлийн хүү асар өндөр байна. Хүү яагаад ийм өндөр байна вэ гэхээр банкууд чинь амьдрахын тулд хадгаламж татна. Хадгаламжаа өндөр хүүтэй татаж байгаа. Нэгэнт өндөр хүүгээр татсан мөнгөө ашигтай эргэлтэд оруулахын тулд эргээд өндөр хүүтэй зээл гаргаж байна. Энэ тогтолцоо нь сүүлдээ хэвшил болоод тогтчихсон. Иргэдийн нуруун дээр асар их мөнгөний дарамт үүсгэж байгаа энэ асуудлыг төр зохицуулах үүрэгтэй. Бусад улс орнуудад ч төр нь банкуудын хадгаламжийн зээлийн хувь хэмжээг тогтоож, хуульчилсан байдаг. Маш олон улс оронд ийм зохицуулалт байдаг. Тэдгээр улсууд зээлийн дээд хязгаарыг тогтоохдоо янз бүрийн хэлбэрээр тогтоосон байна. Жишээ нь, тодорхой нийгмийн аль нэг бүлэг хэсэгт эсвэл нийтэд нь тогтоосон байх гэх мэтээр янз бүрийн аргачлалыг ашиглаж байна.

Арилжааны банк ашгийн байгууллага ч гэсэн хэт монополь байдалтай цаашид байж болохгүй. Нэгэнт зах зээлийн харилцаагаараа зохицуулагдахгүй байгаа харилцаанд төрийн зохицуулалт тодорхой хэмжээгээр орж болно. Хэт либералчлахаар алдаа руу ордог.

Эх сурвалж: Өдрийн сонин

Г.ХОРОЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-12-06 66.181.183.227

BANKUUDIIN AVLIGIIN ZAGALMAILSAN ETSEG N MONHOLBANK

Avatar

Зочин 2017-12-06 124.158.109.140

Ардаа банктай, банкгүй хоёр хүн юм болов уу даа, ээ хөөрхий…

Avatar

Зочин 2017-12-06 27.123.212.143

Агаарын бохирдолд 207 тэр бум төгрөг царцуулсан б.на шүү ард түмэн минь .Энэ мөнгөөр орон сууц барьсан бол агаарын бохирдол багассан үр дүн гарах ёстой .УИХ ын гишүүн З,Г аас доривтой арга хэмжээ авахгүй байна.Энэ утаанд ямарч мөнгө төсөвлөөд хэрэггүй, томчууд өөрсдөө мөнгөө хувааж авахаан бодоод тохиролцоод хөдлахгүй б.на.Зөв гарц нь орон сууцжуулах,үүнийг мэдэхгүй б.на гэж байхгүй. Агаар мандалд дэгдэж байгаа утааг яаж алга болгон гэж мөнгө төсөвлөөд байгааг ойлгохгүй б.на . Цахилгааны тарифиг хөнгөлөөд, зуух үнэгүй тараагаад ямар ч өөрчлөлт, гарахгүй хайран мөнгө ,байраа барь, ард түмнээн бод улсаа өрнөөс гарга, оффшорчдыг төрийн өндөрлөгөөс зайлуул, улсын мөнгөөр тоглож, баяжиж байгаа түшээдийн хөрөнгийг хурааж ,албан тушаалаас нь хөөн зайлуул. Эх оронч сэтгэлтэй мянга мянган залуучууд б.на УИХ д Учрал,Оюунэрдэнэ, Баасанхүү ,Батзандан Жавхлан, Аюурсайхан иймэрхүү эх оронч ард түмнээ гэсэн сэтгэлтэй залуучууддаа баяр хүргэё, Маш олон залуучуудыг нам харгалзахгүй хамтарч ажиллаж ,эх орон ард түмнээ хамгаалж яваарай амжилт хүьсё. Ард түмэн орой болгон төлөвизээр та нарыг харж дүн тавьж байгаа,

Avatar

Зочин 2017-12-06 27.123.212.143

Төрийн тэргүүн минь та оффшорчдын мөнгийг ард түмэндээ авч өг.Тэр мөнгө ард түмний мөнгө, Мөн өвөг дээдсий минь бидэнд үлдээсэн байгалийн баялаг, цөөхөн хэдэн хүний, мөн улс төрчдийн гарт орох ёсгүй.АТГ ынхан маш сайн ажиллах ёстой.Одоо төрийн мөнгөөр тансаглах ,луйвар,төндөрийг танил тал харж өгөх луйварчдыг төрөөс буулгах цаг ирлээ.МАН ын залуу эх орноо гэсэн

Avatar

Зочин 2017-12-06 27.123.212.143

Гадаадын банкыг оруулахад ард түмэн, зөвшөөрнө ,Яагаад гэвэл зах зээлийн өрсөлдөөн банкны систөмд хамгийн түрүүнд орж ирж шинжлэгдэх ёстой.Хэсэг бүлэг луйварчид улс орныг минь дампууруулж дууслаа.Төрийн тэргүүнийхээ тавьсан,хоргийг үл хүндэтгээд , ард түмэн ,та нары хир хол явахыг чинь хараад сууж байна.Төрийн тэргүүн удаан хүлээхгүй байх шүү!

Avatar

Зочин 2017-12-06 27.123.212.143

Би гэхэд банкинаас байнга зээл авдаг ,хүү өндөр ,хугацаанаас нь өмнө төлхөөр, үлдсэн хугацааны хүү нь хасагддагүй, үнэхээр зээлдэгч нарыг шулдаг шулаачид ? Монгол банкны өрөнхийлөгч ((талийгаач)) Чулуунбаатар мундаг хүн б.сан ,гадаадын банкыг оруулах гэж мөн ч их тэмцсэн УИХ ын гишүүд МАН ын гишүүд зөвшөөрөөгүй энэ хүн гадаадын банк ороод ирвэл улс орон ард түмний аьмдрал сайжирна гэж мөн ч их тэмцсэн ,өр нь МАН ын лидөр толгойтой хүмүүс яаагаад ,үхээд б.гаа шалтгааныг та нар тунгааж үзээрэй тэд, эх орон, ард түмэн гээд зөв замруу явж б.гаа хүмүүс нас барсан байх юм.

Avatar

Зочин 2017-12-06 178.88.158.108

хамгийн зев шийдэл зах зээлийн ерселдеен Гадны херенге оруулагч нэртэй хумуус монголын баялагийг эрх мэдэлтэнгуудтэй хуйвалдаан худалдаж аваад ард тумэн хоосон Тийм болхоор гадны банкийг оруул ерселдеен дунд чадалтайн гарч ирнэ унэндээ ундэснийгээд байгаа банкууд бугд гадны херенге оруулалттай Тэр зээлийн хууний жишиг гаргаж тавьсан бна лээ дайнтай афганистан хуу манайхаас бага бна

Avatar

Зочин 2017-12-06 27.123.212.143

Гадаадын банкыг оруулаач ,бизнөс эрхэлж байгаа хүмүүс дуртай зөвшөөрнө.Яагаад гэвэл бид нойр, хоолоо хасаад ,хөдөлмөрлсөн хөрөнгөө банкынд алдахгүй, хүү багатай байвал ард түмний амьдрал хурдан хугацаанд сайжирч эдийн засаг маань тогтвортой болно.МАН ын нөхөдүүд ямар нэгэн нааштай зүйл гарахлаар , эргээд сөрөг мэдээлэл хийгээд, өөрөсдийнхөө талд ард түмний нэр барьж , төрийн ажил гацааж ард түмэн, эх орны минь өрөнд оруулж, утаа, түймэрээр далимдуулж маш их хэмжээний мөнгө луйвардаж байна.Олон жил утааны талаар ярьж б.на төрөөс минь тэрбум тэрбумаар мөнгө төшөвлөх юм хайран ард түмний татварын мөнгө .Орон сууц барыад утаанаасаа салахыг мэдэхгүй байвал гэж, өөрсдөө төсвөлсөн мөнгөө, хувааж идэх гэж л утаанаасаа салахгүй б.гаа юм ,хэнч бодсон ойлгомжтой.

Avatar

ЗОЧИН СУДЛААЧ 2017-12-06 202.9.42.230

хадгаламжийн хүүг жилийн 6 болгоод хууль гаргавал тэр 5 хувийн маржинтайгаа бизнесийн зээлийг
жилийн 11 буюу сарын 0,09 хувийн байхад аль али талдаа болоод л байх юм байна,,,бизнэс болоод хувь амЬдрал сэмбийгээд л ирэх юм байна,,үүнийг дагаад юмны үнэ буурч инфляци багасна,,,улс төрчид банкныханд хахуульдуулчихгүй бол энэ хуулыг заавал батлах хэрэгтэй

Avatar

Зочин 2017-12-06 103.10.22.65

Зээлийн хүүгээ бууруулахгүй гээд байгаа юм бол хадгаламжийн хүүг нь хүчээр буулгачих. Тэгээд яахыг нь хараарай.

Avatar

Зочин 2017-12-06 103.10.22.65

Зээлийн хүүгээ бууруулахгүй гээд байгаа юм бол хадгаламжийн хүүг нь хүчээр буулгачих. Тэгээд яахыг нь хараарай.

Avatar

Зочин 2017-12-06 202.55.191.42

Луйварчин, шоучин 2 фисда

Avatar

Зочин 2017-12-06 27.123.212.143

Банкууд мөнгө угааж, ард түмэн , бизнөс эрхэлж б,гаа хүмүүсийг ядууруулж б,гийн гол шалтгаан нь банкуудын хүү өндөртэй холбоотой.УИХ ын гишүүд хүүний талаар ямар нэгэн санал оруулахаар ,нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргадаг , увиагүй хүмүүс юм, Ард түмэнээ боддоггүй цөөн хэдэн хүний гарт орсон нь илт б.на.Төрийн албыг төрөлийн , мөн баян, луйвар, [Хориотой Үг] нарын гарт оруулчихсан болхоор төр минь, өртэй, ард түмэн минь ядуу байна.Төрийн тэргүүн минь УИХ ЗГ т үүрэг өгч ,хариуцлага тооц,.

Avatar

Зочин 2017-12-06 178.88.158.108

ьэд бугд банкуудын телее 100 саяапр ан ман гэхгуй кноп дархаар худалдагдсан бгаа Энэ бол унэн шуу Тэд тэдний телее л ажиллан

Avatar

zochin 2017-12-06 103.57.94.154

Bankuud bas arai l baigaa yum daa Haan banknaas ATM aas mongo avahad mongo avahad 250 togrog utasand msj irehed negj unagaana denduu yum.

Avatar

Зочин 2017-12-06 202.170.71.84

Бодитоор гадны банк оруулаад ирэлдээ зээлийн хүү буурах учир айгаад оруулж ирэхгүй тархи угаагаад суугаа байхгүй юу Голомтын ганзориг гэж банк уарид байгаа байгаа юм уу худлаа философи ярисан гар байна
зүгээр л хадгаламж зээлийн хүүгээ буулга одооны голомт ХХБанкны удирдах албан тушаалтанууд ажилаасаа хусагдхаараа Ломбард нээдэг ш дээ тэгэхээр өнөөгийн Монгол удирдлагатай банкууд бүгд Ломбардны зарчимаар ажилдаг банк мэддэг хүн байхгүй. Гадны СЕО нар ирээд зүгээр л юу ч хийхгүй банкаа ашигтай ажиллууллаад өндөр цалин авдаг. Тэдэнд бол диваажин угаасаа иит өндөр хүүтэй юм чинь яаж ч байсан ашигтай ажиллана

Avatar

Зочин 2017-12-06 202.170.80.25

Erdene ymar ch sanhuugin medegdehuungui hulgaich bnsht ydhnaa huund nuluuldug huchin zuilsiig meddeg bolchod gutsaaasai

Avatar

Зочин 2017-12-06 202.21.106.117

Мөнгөний илүүдлээ хоорондоо зээлэх боломж хаасан заалт Зөрчлийн хуулинд оруулчихсан л гарууддаа.

Avatar

зочин 2017-12-06 202.21.117.42

анх зээл авахад банк шимтгэл авсан мөнгөө иргэдэд буцааж олго. Яагаад гэвэл зээл төлөх бүрдээ 300-500 төгрөг сар бүр банк үйлчилгээний хөлс гэж авдаг шүү дээ. Тэгээд баримт бүрдүүлэхэд элдэв хураамж авсаар байгаад нөгөө 8 %-ийн хүү нь 10 гараад алга болж байна.

Avatar

Дунд гарын луйварчин 2017-12-06 202.131.225.150

Энэ Эрдэнэванд Нийгмийн даатгалын сангаас луйвар хийхээс өөр мэддэг юм байдаг болов уу. Пүрэвдорж харин голоор нь хэлсэн байна. Банк Хадгаламжийн хүү Зээлийн хүү хоёрын зөрүүнээс ашиг олж амьдардаг газар түүнийг "Санхүүгийн зуучлал" гэж үзээд Монголбанкаас зөвшөөрөл олгодог.

Avatar

Irgen Xobdiin 2017-12-06 202.9.42.24

Ene ergyy deegyyr tolgoig yax ve ….. yuch medexgyi bj …. za chi xovdod irne

Avatar

Зочин 2017-12-06 66.181.176.144

Энэ Эрдэнэ ер нь мэддэг юм байдым уу? Банкны зээлийн хүү буурах ёстой юу ёстой. Гэхдээ Монголбанкны бодлогын хүү, инжляци, үнэт цаасны хүү ийм өндөр байхад хадгаламжийн хүү өндөр, зээлийн хүү дагаад өндөр байх нь ойлгомжтой шүү дээ. Наад захын ийм юм мэддэг байж яримаар байх ен. Монголын Нийгмийн даатгалын салбарыг самарчаад одоо банкны системийг самрах гээд байгаа хүн дээ. Хүмүүс хүү өндөр байна, хүүлж байна гэнгүүт сайн мэдэхгүйгээсээ дагаад л масс бухимдаад байгаа. Яг яаж хүүгийн хувь хэмжээг тогтоодог аргачлалыг ЭРДЭНЭ хувалз мэдэхгүй л дээ

Avatar

Зочин 2017-12-06 103.10.22.55

банкнууд л баяжиж байна ш дээ,

Avatar

буулга 2017-12-06 202.72.244.221

Хадгаламжийн хүү бага байх ёстой 3 хувь ч юмуу, тэгж байж эдийн засагт мөнгө орж ирнэ, хөрөнгө оруулалт хийнэ, ажлын байр нэмэгдэнэ. Тэгтэл зүгээр л банкинд хийгээд сул ашиг олж байна. Одоо бүр гадаадаас мөнгө оруулж ирээд монголын банкинд хадгалуулаад ашиг олж байна шдээ энэ гадаадынхан. Мөн энэ олигархиуд, гишүүд сайд дарга нар ихэнхи нь банкинд хувь эзэмшинэ, хамааралтай, тэхээр энэ мафи болсон учир банкны хүүг бууруулахгүй байгаа юм. Хадгаламжийн хүү буурлаа гээд хүмүүс мөнгөө татаж аваад гудсан доороо хийж унтахгүй нь тодорхой, тэхээр банкиндаа л байна. Тиймээс хадгаламжийн хүүг 3% болгоод зээлийн хүүг 7% байлгаж болно шдэ.

Avatar

Зочин 2017-12-06 202.170.68.176

[Хориотой Үг] 30 гэр бүлийн хөрөнгө тул хүүгээ хэзээ ч буурлахгүй, гадны банк орж ирвэл хүү буурна

Avatar

Зочин 2017-12-06 202.131.235.4

bank turtei niilj mungu ugaaj bna shdee

Avatar

Зочин 2017-12-06 202.131.235.4

Tur bankuudiig tejeegeed bgaam bishuu

Avatar

Ойцгоо 2017-12-06 202.72.245.220

МАШ ӨНДӨР ХҮҮТЭЙ МАФИУДЫН ӨГДӨГ АКУЛЫН ЗЭЭЛТЭЙ АДИЛХАН ЗЭЭЛ ӨГДӨГ БАНКУУД МАФИ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ ТЭД ТӨР ЗАСГИЙН БАГАЛЗУУРЫГ БАЗААД ӨӨР ШИЙДВЭР ГАРГУУЛАХГҮЙ ЯВСААР ИРСЭН ЮМ ОДОО Ч ТЭГЖ ЧАДНА ГЭЖ МУРУЙЦСАН Ч БЭЛЭН БАЙНА

Avatar

РАВДАН 2017-12-06 66.181.161.71

ЦААНА ЧИНЬ НӨГӨӨ ТА НАРЫН ИТГЭЛ НАЙДВАРЫН НҮДЭЭР ШИРТЭЭД ГОРЬДООД АСЕМ МАСЕМЫН БАЯО ХИЙГЭЭД ХҮЛЭЭН АВААД ХӨӨРӨӨД БАЯРЛААД БАЙДАГ ЕВРОПЫН ХОЛБОО ЧИНЬ МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙН ОФФШОР БҮСЭЭР ЗАРЛАЧИХЛАА ШД! ТЭД НАР МАНАЙ БАНКУУД ДАРГА НАРЫГ МЭДЖУУГАА Л ДӨӨ! ХАЙРАН МОНГОЛ УЛС МИНЬ!

Avatar

Зочин 2017-12-06 203.91.118.254

яаж аж ахуй хэрэглэх юм бэ зээлийн хүүндээ дампуурна цагдаа шүүх болно утгагаүй төр маш бага хүүтэй урт зээлийг өгөх ёстой

Avatar

Зочин 2017-12-06 27.123.213.66

Монголын банкууд бол зүгээр л ломбард ш дээ

Avatar

Зочин 2017-12-06 66.181.180.156

Угаасаа л Менге хуулэгчид шуудээ.

Avatar

Зочин 2017-12-06 209.89.142.82

Бие биенээ өндөр хүү амлан Банкууд, ББСБ, Хадгаламж зээлийн хоршоод өрсөлдөх болсноор зээлийн хүү өндөр тогтсон билээ. Хадгаламжийн хүү өндөр байх нь эдийн засагт эргээд сөрөг талтай, учир нь хүмүүс зүгээр л банкинд мөнгөө хадгалуулаад юу ч хийхгүй зүгээр сууна. Харин хадгаламжийн хүү бага байвал хүмүүс яаж мөнгөө өсгөх вэ? хэмээн сэтгэж, хөрөнгө оруулалт хийж эхэлдэг. Зээлийн хүүг жилийн 7 хувь ч болгож болно. Банкууд 4 хувь дээрээ ашигаа олно биз, Хадгаламжийн хүүг 3 хувь хүртэл бууруулж болно.

Avatar

Хадгаламж эзэмшигч 2017-12-06 202.21.116.2

ЕС нь хүртэл бараг 2 тербум төгрөгний хагдаламжтай байна шүү дээ та нар яах гээд байна. Барахгүй шүү хэ хэ хэ

Avatar

Зочин 2017-12-06 27.123.214.109

ЭНЭ ХОЁР ГАХАЙГ ХАРАХААС ГУТАМШИГ !

Avatar

Зочин 2017-12-06 66.181.172.169

Niigmiin daatgaliin munguu l erhluulj uz

Avatar

зочин 2017-12-06 202.131.225.147

хүмүүс УИХ-ын гишүүн болчихоор л бүх юм мэддэг болчихдог гэж ойлгоод улс орон, эдийн засагт хамгийн хортой, буруу шийдвэрүүдийг гаргаж ирсний үр дүн нь монгол улсын одоогийн эдийн засгийн байдал. энэ эрдэнэ гэдэг нөхөр бас тэдний нэг байна. зах зээлийн жамаар гайгүй зөв явж байгаа ганц систем бол өнөөдөр монголд банкны систем л байгаа. тийм ч учраас боломжийн орлого ашигтай ажиллаж байгаа юм. гаднаас бараа авч ирж хэд нугалж зарж байгаа хүмүүсийг бодвол бага л ашигтай байгаа байх, гэхдээ жинхэнэ зах зээлийн зарчмаар ажиллаж байгаа . одоо хар массын авирт хөтлөгдөн, тэдэнд таалагдах гэж банкнуудаа татаж унагаавал Монгол орны эдийн засаг бараг бүрэн зогсох байх. боловсрол мэдлэггүй, ажлын туршлага, алсын хараагүй улс төрчид ийм л юм хийх юм даа.

Avatar

Зээлийн хүүнд дарамтлуулсан нэг иргэн 2017-12-06 202.9.43.10

Монголын арилжааны банк, шатахуун инпортлогч компаниуд эрээ цээргүй монополдож ядарсан ард иргэдээ шулдаг олигархиудын бөөгнөрөл юм. Энэ хоёр салбар төрөөс төрсөн тэрбумтнууд буюу олигари, опшорт хулгайн хөрөнгөө нуугсдын харгис эрээ цээргүй монопол бизнез болжээ. Шудрага өрсөлдөөн гэх ойлголт байхгүйн дээр дэлхийд байхгүй хүүтэй зээл, үнэтэй шатахуун авбал ав байвал бай гэдэг бизнесийн дүрэм тоглолттой. Гадны банк, шатахуун түгээлтийн сүлжээ орж ирэх гэхээр нэг л эх оронч шал пантааз үлгэр ярьж ард түмний толгойг угааж гууль болсон хууль муульхан ярцгааж ясаа хармалсан нохой аятай аврилцгаана. Банкны салбарын хувьд зээлийн эргэн төлөлтийн график бүх арилжааны банкуудын яг ижил байдаг, шатахууны хувьд бол бүүр ч их сонин яг нэг цаг нэг минут нэг сикундэнд үнээ зэрэг нэмдэг гайхмаар гажиг бизнесийн өрсөлдөөнтэй. 40 саяын эпотекийн зээл 15 жилийн хугацаатай аваад өрхийхээ бүх орлогоо өөрсдийнхөө эрүүл мэнд, хоол хүнс, боловсрол хөгжлөө орхиод чадан ядан 10 жил төлөөд эргээд харахад үндсэн зээл 30 орчим сая хэвээрээ л байна энэ тэгээд Пүрэвдоржоо ариун явдал уу. Чи мэтийн [Хориотой Үг] нар л ийм юмыг олж сэтгэж хөгжүүлж чадна. Эрднээ та хоёр мянга түм сайн сайхан болж харагдах гэж янз бүрийн юм ярисан ч ард түмний хувьд хог шаар хэвээрээ л байгаа шүү. Арт түмэн сохор дүлий биш. Ер нь төрд шургалсан хоёр нүүрэлсэн хээрийн боохойтой нийлсэн золбин банхаруудын хийж хэлж байгаа болгоныг ард түмэн шүүх цаг мөдхөн ирнэ та нар ингэж авирлаж л бай.

Avatar

ӨНДӨР ХҮҮ ПҮРЭВДОРЖ ХООСОН ТОЛГОЙД Л АШИГТАЙ БАЙХ 2017-12-06 202.9.40.61

АРД ТҮМНИЙГ БАНКНЫ ЗЭЭЛИЙ ХҮҮ СӨХРӨӨЖ БАЙНА Төртэй улс л юм бол Ард түмнээ дэмжсэн бодлого явуулж ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай. УЛСААРАА , ИРГЭДЭЭРЭЭ ЦӨМ ӨРИЙН СҮЛЖЭЭНД ИДҮҮЛЭЭД ДУУСАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. Монголын эмгэнэл.

Avatar

ү 2017-12-06 202.55.191.99

Пурэвдорж бол ХХБ,

Avatar

Зочин 2017-12-06 203.91.118.180

эрдэнэ гишүүний хэлж байгаа зээлийн дарамт үнэн.банкуудын зээлийг хүүг төр зохицуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2017-12-06 202.131.231.50

Эрдэнэ зөв ярьж Пүрэвдорж банк санхүүгийн байгууллагатай өндөр хүүтэй зээл олгодог хүн байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж