УИХ Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлснээр арилжааны банкуудад төр зохицуулалт хийх шаардлагатай, шаардлагагүй гэдэг асуудал хөндөгдөж эхлээд байна.
Тухайлбал, төр бодлогоор оролцохгүй бол бизнес эрхлэгч, иргэдэд тулгамдаж байгаа зээлийн дарамт буурахгүй. Банкууд хэмжээлшгүй ашиг хийдэг хэвээр байх болно гэж үзэж буй. Энэ оны эхний есөн сарын байдлаар арилжааны гурван банкны ашиг 242 тэрбум төгрөгт хүрсэн гэдэг мэдээлэл байгаа юм.
Тэгвэл нөгөө хэсэг нь зээлийн хүүгийн дээд хязгаарыг төв банк тогтоодог байхаар төр оролцоод эхлэх нь буруу. Эдийн засгийн арга механизмуудыг ашиглах нь хамгийн зөв арга болно гэж үзэж буй. Иймд дээрх асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ нарын байр суурийг онцоллоо.
Б.Пүрэвдорж | С.Эрдэнэ | |
Банкууд өндөр хүүгээр ашиг олоод байгаа юм биш. Банкууд хадгаламж эзэмшигчийн хүү, зээлийн хүүгийн зөрүүгээр амьдардаг. Хадгаламжийн хүүнд банкууд 4-5 хувийн маржин хийж байгаа. 15 хувь байлаа гэхэд 20 хувь болгож таван хувийн маржин хийж байгаа. Хүү өндөр байх, бага байх нь банкуудын асуудал биш. Хамгийн гол нь төрөөс асар их бондыг өндөр хүүтэйгээр банкуудад өгч байгаа учраас амраар нь жилийн 17 хувийн хүүтэй бондыг худалдаж авч байгаад л гол учир нь байгаа юм. Банк буяны байгууллага биш. Тиймээс хадгаламжийг жилийн тодорхой хувиар авчихаад үүнийгээ жилийн 12 хувийн хүүтэй зээлдэггүй. Үүнийг захиргааны аргаар хуулиар далайлган хийж болдоггүй. Зээлийн хүүг захиргааны аргаар бус зах зээлийн зарчмаар нь шийдэх боломжтой. Засгийн газрын 2.6 их наядын бондыг банкууд худалдаж авсан. Мөн 1.6 их наядын төв банкны үнэт цаасыг банкууд худалдан аваад байгаа. Энэ 4.2 их наяд төгрөгийг банкуудаас төв банк татаад авчих юм бол эх үүсвэрийг сул байлгалгүй зах зээл рүү оруулах шаардлага гарч ирнэ. Манай эдийн засаг тийм том биш. Тиймээс зээлдэгчдэд хангалттай зээл олгоод ирэхээр зээлийн эрэлт буурна. Тэр үед хүссэн хүсээгүй банкууд хадгаламжийн хүүгээ буулгах зайлшгүй шаардлагатай болно. Нэг үгээр хэлбэл зах зээлийн шаардлагаар бий болно гэсэн үг. Ингэж хүүг бууруулах байтал захиргааны аргаар шийдвэрлэх гэх нь буруу. Эх сурвалж: Өдрийн сонин | Өнөөдөр банкууд монополь байдлаа ашиглаад зээлийн хүүгийн хувь хэмжээг дураараа тогтоож байгаа. Арилжааны банкинд байгаа нийт активын хэмжээ төсвийн нийт орлоготой тэнцэхүйц их хэмжээний мөнгө хадгалагдаж байна гэсэн тооцоо бий. Тэр мөнгө арилжааны банкинд хадгаламж хэлбэртэйгээр хэвтэж байх ёстой юу, эсвэл зах зээл рүү гарч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт руу гарч байх нь хэрэгтэй юу. Монголд өнөөдөр сэтгэл ханамж нь дүүрэн, ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа хүн тун цөөхөн. Үүний гол шалтгаан нь зээл болон хүүгийн дарамт. Яагаад ингэж хэлэх болов гэхээр арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагаас олгогдож байгаа зээлийн хүү асар өндөр байна. Хүү яагаад ийм өндөр байна вэ гэхээр банкууд чинь амьдрахын тулд хадгаламж татна. Хадгаламжаа өндөр хүүтэй татаж байгаа. Нэгэнт өндөр хүүгээр татсан мөнгөө ашигтай эргэлтэд оруулахын тулд эргээд өндөр хүүтэй зээл гаргаж байна. Энэ тогтолцоо нь сүүлдээ хэвшил болоод тогтчихсон. Иргэдийн нуруун дээр асар их мөнгөний дарамт үүсгэж байгаа энэ асуудлыг төр зохицуулах үүрэгтэй. Бусад улс орнуудад ч төр нь банкуудын хадгаламжийн зээлийн хувь хэмжээг тогтоож, хуульчилсан байдаг. Маш олон улс оронд ийм зохицуулалт байдаг. Тэдгээр улсууд зээлийн дээд хязгаарыг тогтоохдоо янз бүрийн хэлбэрээр тогтоосон байна. Жишээ нь, тодорхой нийгмийн аль нэг бүлэг хэсэгт эсвэл нийтэд нь тогтоосон байх гэх мэтээр янз бүрийн аргачлалыг ашиглаж байна. Арилжааны банк ашгийн байгууллага ч гэсэн хэт монополь байдалтай цаашид байж болохгүй. Нэгэнт зах зээлийн харилцаагаараа зохицуулагдахгүй байгаа харилцаанд төрийн зохицуулалт тодорхой хэмжээгээр орж болно. Хэт либералчлахаар алдаа руу ордог. Эх сурвалж: Өдрийн сонин |
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ