Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп
Оросгүй олимп

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл 2018 оны өвлийн олимпийн наадамд ОХУ-ын баг тамирчдыг оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Сэргээштэй холбогдоогүй, цэвэр тамирчид нь Пьёнчаны наадамд оролцох эрхтэй ч Оросын төлөө өрсөлдөх боломжгүй, ОУОХ-ны далбаан дор олимпод оролцож болно гэж ОУОХ үзэв. Энэ шийдвэрийг хэдхэн цагийн өмнө танилцуулав. 

Мөн Оросын тамирчдын нэр холбогдсон допингийн дуулианд нэр холбогдсоор ирсэн ОХУ-ын Спортын сайд Виталий Мутког олимпийн хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасчээ.

Ийн хэдхэн сарын дараа эхлэх өвлийн олимп Оросгүй, Оросын далбаа, төрийн дуулалгүй олимп болох нь тодорхой болов.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж