Михаил Саакашвилиг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

Михаил Саакашвилиг баривчилжээ

Михаил Саакашвилиг баривчилжээ

Украины Одесс мужийн захирагч асан, ‘Шинэ хүч хөдөлгөөн’-ий удирдагч Михаил Саакашвилиг Киев хотод байхад нь тусгай албаныхан баривчилжээ.

Тэрбээр тусгай тасгийнхнаас зугтааж, байшингийн дээвэр дээр гарсан боловч  баригдсан байа. 

“Альфа” тусгай тасгийн ажилтнууд өнөөдөр /2017.12.05/ сөрөг хүчнийхний байрлаж байсан байр руу хаалгыг нь эвдэн нэвтэрчээ.

Михаил Саакашвилиг дэмжигчид эрх баригчид хууль бус ажиллагаа явуулж байна гэсэн ч хууль сахиулагчид шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн тайлбарлаж байгаа аж. 

Харин Украины аюулгүй байдлын албаны албан ёсны мэдээгээр хууль сахиулагчид Саакашвили гэмт хэрэг үйлдсэн гэж бууруутгасан байна.

Тодруулбал, эрүүгийн хуулийн 256 дугаарын зүйлийн 1-т зааснаар  Гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцож, тэдний үйл ажиллагааг нуун дарагдуулсан, байр, бусад хэрэгслээр хангаж байсан хэрэгт буруутгасан байна. Энэ зүйл ангид зааснаар Саакашвили 3-5 жилийн хорих ялаар шийтгүүлж болзошгүй аж.

Э.УРАН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж