Олон нийтийн газруудад тамхи татахыг хориглосон хориг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Балбад үйлчилж эхэллээ.
Тамхи татахыг хориглосон газруудад нисэх буудлууд, зочид буудлууд, зоогийн газрууд, Засгийн газрын байр компаниудын албан контор зкэрэг хамрагдаж байна. Мөн зарим цэцэрлэг, сүм хийд, ахмадуудын асрамжийн газрууд хоригт оржээ. Эдгээр газруудын орчим зуугаад метрийн бүс тамхины наймаагүй дэвсгэр болж байна. Хоригийн хуулийг зөрчсөн бол 100 мянга хүртэл рупий буюу бараг 1400 орчим ам.долларын торгуультай. Жирэмсэн эмэгтэйчүүд ба 18 нас хүрээгүй хүмүүст тамхи зарсан бол 10 мянган рупийгаар торгуулна.
Өдгөө тус орны хүн амын 40 хувь нь тамхичин. Ердийн тамхинаас гадна ороодог тамхи, кальян татах нь их дэлгэрчээ.
Ш.МЯГМАР