Ньюс хөтөч: Чөлөөтийнхөн шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Чөлөөтийнхөн шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Чөлөөтийнхөн шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 06

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

улаан бар өдөр

Буд гараг. Билгийн тооллын 18, Өглөгт охин одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. .

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай Зохистой хөдөлмөрийг дэмжих, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах Санамж бичиг байгуулж гарын үсэг зурна. Санамж бичигт ОУХБ-ыг төлөөлж Монгол, Хятадыг хариуцсан товчооны дарга Тим Де Мейер, Засгийн газрыг төлөөлж ХНХ-ын сайд С.Чинзориг болон МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны ерөнхийлөгч Л.Нямсамбуу нар гарын үсэг зурна. Арга хэмжээ ‘Бишрэлт’ зочид буудалд болно.

10.00

  • ‘Нийслэлийн Иргэний танхимд’ Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 3 дугаар хуралд НМХГ-ын газраас Согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдаалах, түүгээр үйлчлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Уулзалт Бишрэлт зочид буудлын “Кристал” танхимд болно.

11.30 

  • Монголын чөлөөт бөхийн холбооны Онц их хурлыг зарлан хуралдуулах Түр хорооноос МЧБХ-той холбоотойгоор өнгөрсөн хугацаанд гарсан шүүхийн шийдвэрүүдийг танилцуулах тухай хэвлэлийн бага хурал ‘Монгол ньюс’ мэдээллийн төвд болно.

12.00

  • Хүний эрх хөгжил төвөөс олон улсын хүний эрхийн өдрийг “Хэнийг ч орхилгүй хөгжье” уриатайгаар тэмдэглэж нээлттэй цуглаан хийх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.  ‘Монгол ньюс’ мэдээллийн төвд болно.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж