МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

УИХ дахь МАН-ын бүлэг 17.00 цагт гэнэт хурал зарлан хуралдаж, 2018 оны улсын төсвийн зарлага хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг яаралтай хэлэлцлээ. Бүлгийн хуралдаан товч болсон бөгөөд хоригийг дэмжихгүй гэж үзжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатай хэмээн үзэж, өнөөдөр төсөвт хоригт тавьж буйгаа мэдэгдсэн юм.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж