УИХ дахь МАН-ын бүлэг 17.00 цагт хуралдаан зарлажээ. Бүлгийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны улсын төсвийн зарлага хэсэг тавьсан хоригийг хэлэлцэх аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатай хэмээн үзэж, өнөөдөр төсөвт хоригт тавьж буйгаа мэдэгдсэн юм.