Өмнөд Солонгосын Сөүл хотын “Paradise Walker Hill” нэртэй казинод нэгэн монгол эмэгтэй даваа гаригт автомат тоглоомын jackpot машинаас 863 сая вон буюу ойролцоогоор 795.000 ам.доллар хожсон гэх мэдээлэл цахим сүлжээнд гарчээ.
Азтаны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга.
Есдүгээр сарын 19-нд Өмнөд Солонгосын Чежү арлын “Paradise Casino Jeju Grand” казинод Тайванийн 31 настай жуулчин 966 сая вон буюу 854,000 ам.доллар хожсон нь Солонгосын түүхэн дэх автомат тоглоомын машины хамгийн өндөр хожил байжээ.
Монгол бүсгүй “Paradise Mega Jackpot”-ын автомат тоглоомын машинаас 863 сая вон хожсон бололтой.
Өмнөд Солонгосын Сөүл, Инчён, Пусан болон Чежү арал дээрх дөрвөн казиног эзэмшихээс гадна “Paradise Co. Ltd” компани гадаадад мөн казиногийн үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн казиногоор зөвхөн гадаадын иргэд үйлчлүүлдэг юм байна. Чежү арлын “Paradise Casino Jeju Grand” Тайванийн азтанд татвараа хасаад, 600 сая ам.долларын шагнал өгч байжээ. Шагналын мөнгийг аюулгүй байдлын үүднээс банкны дансаар шилжүүлсэн байна.
“Солонгосын казинод Jackpot автомат тоглоомын машин дээр зөвхөн гадаадын жуулчид тоглох эрхтэй байдаг бөгөөд 100 сая воныг хожих тийм ч амар биш” хэмээн “Paradise Casino”-гийн ажилтан ярьсан байна.