Хэрэглэсэн гацуураа дахин боловсруулна | News.MN

Хэрэглэсэн гацуураа дахин боловсруулна

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

Хэрэглэсэн гацуураа дахин боловсруулна

Хэрэглэсэн гацуураа дахин боловсруулна

Оросууд шинэ жилээ тэмдэглэхдээ амьд гацуур хэрэглэх дуртай. Гэвч баяр дууссаны дараа энэ нь хаягдал хог болдог. Харин энэ жил Москва хотын захиргаа хэрэглэсэн амьд гацуурыг дахин боловсруулахаар шийдсэн байна. 

Москва хотын Байгаль хамгаалал, байгалийн баялгийг зүй зохистой хэрэглэх албанаас мэдээлснээр ирэх нэгдүгээр сарын 9-нөөс гуравдугаар сарын 1-ний хооронд иргэд гацуураа тусгай цэгүүдэд тушааж болох ажээ.

Хэрэглэсэн амьд гацуурыг хүлээн авах 13 цэг ажиллах юм.

Иргэд хэрэглэсэн амьд гацуураа гол төлөв хогийн цэгт аваачиж хаядаг бөгөөд энэ гацуур эргэн хөрсөндөө шингэх боломжгүй хаягддаг учраас Москва хотын захиргаа энэ оноос ийм арга хэмжээ авч байгаа юм. Энэ оны шинэ жилийн дараа 565 амьд гацуурыг иргэдээс авч зохих ёсоор боловсруулан эко хаягдал болгожээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж