Аж үйлдвэр хаана хөгжиж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэр хаана хөгжиж байна вэ?

Аж үйлдвэр хаана хөгжиж байна вэ?

ОХУ-ын бүс нутаг дундаас Еврейн Автономит хязгаар аж үйлдвэрийн өсөлтөөр тэргүүлж байгааг Зүүн хязгаарын хөгжлийн яам мэдээллээ. Энэ он гарсаар тус бүсийн аж үйлдвэрийн өсөлт 47.5 хувьд хүрчээ.

Еврейн Автономит хязгаарын Захирагч Александр Левинталийн хэлснээр тус хязгаарт зөвхөн аж үйлдвэрийн салбар биш бусад салбар ч хурдацтай өсч байгаа ажээ. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын өсөлт 121.6 хувь, барилгын салбарын өсөлт 68.9 хувь өсчээ.

“Өнгөрсөн жил бид уулын баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Тиймээс олборлох салбар энэ онд бараг долоо дахин өсөөд байна, харин боловсруулах салбарын өсөлт 25 хувьтай байна. Оросын бусад хязгаар нутагтай харьцуулахад энэ бол муу биш үзүүлэлт” хэмээн Захирагч хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж