Дейр-эз-Зор хотын иргэд амь үрэгдэгсэдийн ихэнх болжээ. Хотыг Засгийн газрын цэрэг танк бусад техник хэрэглэн дайрах үеэр 38 хүн амь үрэгдлээ. Бусад нь өөр хотуудад үрэгдсэн байна. “Энэ бол зөвхөн урьдчилсан тоо” гэж Сирийн хувьсгалын зохицуулах зөвлөлөөс (Syrian Revolution Coordinating Union, SRCU) мэдэгдсэн байна. Шинээр амь үрэгдсэн хүмүүсийн тоо цаг тутам ирж байна хэмээн тэд сэтгүүлч нарт мэдээлжээ.
Agence France-Presse мэдээлэхдээ Дейр-эз-Зоре хотноо 42 хүн үрэгдсэн нийтдээ 52 хүн амиа алдаад байна гэсэн бол Reuters нийтдээ 69 хүн амиа алдан зуу гаруй хүн шархатлаа гэжээ. Наймдугаар сарын 7-ны үүрээрБашарын арми Сирийн төвийн ба зүүн зүгийн нутгуудад тусгай ажиллагааг үүрээр эхлэн явуулж байна.