Ажлын хэсэг О.Содбилэг гишүүний өрөөнд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг О.Содбилэг гишүүний өрөөнд хуралдаж байна

Ажлын хэсэг О.Содбилэг гишүүний өрөөнд хуралдаж байна

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын томилгоотой холбогдуулан нийтийн сонсгол явуулах хүсэлтийг УИХ-ын зарим гишүүд гаргасан. Үүнтэй холбогдуулж байгуулсан ажлын хэсэг сонсгол явуулах эсэх асуудлаар яг одоо О.Содбилэг гишүүний өрөөнд хуралдаж байна.

Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү, Н.Номтойбаяр, О.Содбилэг нар багтаж байгаа юм.

Тус ажлын хэсгийн хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайд Б.Хурцыг томилохтой холбогдуулан нийтийн сонсгол хийх эсэх асуудлыг шийднэ.

Хэрэв ажлын хэсгээс нийтийн сонсгол хийнэ гэвэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос нийтийн сонсголыг долоо хоногийн дотор зохион байгуулна. Ингэхдээ олон нийт, хэвлэл мэдээлэлд нийтийн байх уу, хаалттай байх уу гэдэг дээр мөн шийдвэр гаргана.

Харин ажлын хэсгээс нийтийн сонсгол хийх шаардлагагүй гэж үзвэл энэ тухай санал дүгнэлтийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэн, Б.Хурцыг томилох асуудлыг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж