МАХН-ынхан хоёр талд мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан хоёр талд мэдээлэл хийлээ

МАХН-ынхан хоёр талд мэдээлэл хийлээ

МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаасаа хөөх үндэслэл бүрдсэн гэдгийг намын удирдлагууд саяхан хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр мөн МАХН-ынхан хоёр тусдаа хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа илэрхийлэв. Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн нарын хүмүүс “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийсэн бол МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, гишүүн Н.Удвал нарын хүмүүс “Зууны мэдээ үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийсэн юм. 

Арванхоёрдугаар сарын 9, 10-нд Их хурлаа хийхээр төлөвлөж байгаа МАХН-ынхан О.Баасанхүү гишүүний талаар юу ярив. 

Г.БЯМБАСҮРЭН

 

Ц.ОЮУНБААТАР

 

Г.ДАВААНЯМ

МАХН 2011 онд намын дүрмээ баталж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш зургаан жил болж байна. Энэ хугацаанд болсон сонгуулиудад амжилттай оролцож чадаагүй. МАХН үйл ажиллагаандаа намын дүрэм журмаа баримтлахаа больж, нэг хүний дохио зангаагаар ажилладаг болсон. Тиймээс их чуулганаа хуралдуулж, болохгүй байгаа зүйлээ засч залруулах шаардлагыг 2013 оноос тавьж байсан ч хүлээж аваагүй. Асуудал даамжирсаар намаасаа сонгогдсон ганц гишүүнээ хөөх дээрээ тулж байна. Аравдугаар сарын 30-нд МАХН-ын Бага чуулган хуралдаж, дүрэмд гишүүдийг намаас хөөх асуудлаар өөрчлөлт оруулсан.  Дээд шүүхэд тэр заалтыг баталгаажуулах хүсэлт гаргасан. Өчигдөр Дээд шүүх МАХН-ын хүсэлтийг хэлэлцлээ. МАХН-аас гишүүн хөөх заалтыг эсэргүүцэж, намын гишүүд гомдол гаргасан юм. Шударгаар санал бодлоо хэлж буй намын гишүүдээ илт үл ойшоож байна. Дээд шүүх МАХН-аас гаргасан намаас гишүүн хөөх заалтыг хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэсэн.

Дүрэмд хоёр жил тутамд Их чуулганыг зарлан хуралдуулах ёстой гэсэн байдаг. Бид чуулганаа хуралдуулах шаардлагыг хамгийн сүүлд  аравдугаар сарын 17-нд тавьсан боловч мөн л хүлээж аваагүй. Харин эсрэгээрээ намын дүрэмд өөрчлөлт оруулж, шаардлага тавьсан хүмүүсийг намаас хөөнө гэсэн өөрчлөлтийг намын дүрэмд оруулах гэсэн. Намын Бага чуулган аравдугаар сарын 30-нд хуралдаж, МАХН-ын Их чуулганыг арванхоёрдугаар сарын 9, 10-нд хуралдуулах шийдвэр гаргасан. Бэлтгэл ажил хэдийнэ хангагдсан. Их хурлаар дүрэмд өөрчлөлт оруулахаас гадна намын даргаа сонгоно.

 

 

 

 

МАХН-ыг дотроос нь хагалан, буталгах зорилгоор зарим хүн, улс төрийн хүчнүүд санхүүжүүлэн, санаатай явуулга хийж байна. МАХН-ын 19 дүгээр Бага хурлаас намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх асуудлыг өчигдөр УДШ хэлэлцсэн. Гэвч Их хурлаараа дүрмийн өөрчлөлтөө хийхийг шаардаж, бүртгэхээс татгалзсан. Энэ бол хуулийн хүрээнд гаргасан шүүхийн шийдвэр. Үүнийг зарим хэвлэлээр гуйвуулж, МАХН-ын Бага хурал хүчингүй болсон гэх мэтээр бичиж байна. О.Баасанхүү Их тэнгэрт цөөн хэдэн хүмүүс цуглуулж, уулзалт хийсэн. Мөн намын Их хурлыг дур мэдэн зарлаж, ирсэн хүнд 100 мянган төгрөг өгнө гэх мэт дүрмийн бус, хууль бус үйлдэл хийж байна. Тэр УИХ-ын гишүүн ч хуулийн этгээдийг дангаар төлөөлөх эрхгүй. Дангаараа МАХН-ыг төлөөлж, нэрийг нь барьж, Их тэнгэр, Төрийн ордонд тусгай уулзалт хийж, Их хурал зарлах эрхгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан асуудал, Эрдэнэтийн 49-ийн зэрэг намын гишүүд төдийгүй нийт монголчуудын бухимдлыг төрүүлсэн зүйлс бий. МАХН 410 мянган гишүүн, дэмжигчтэй. Эдгээрээс хэн нэг нь хэвлэлийн бага хурал хийж, үзэл бодлоо илэрхийлэх нь манай нам хоёр хуваагдсаны шинж биш. Гэхдээ намын нэр барьж уулзалт хийж байгаа нь зөрчил. Тэр бүү хэл намын дарга болно гэж ярьж байна. Намын даргыг Их хурлаар сонгодог. Даргад өрсөлдөх нь намын гишүүдэд нээлттэй.

 

 

 

О.Баасанхүү нар 73 хүний нэр гаргаад, МАН, АН-ын 10 гаруй хүн оролцуулж, олон хүний гарын үсгийг хуурамчаар зурчихаад Их хурал зарлаж байна. Бид үүнийг шалгуулж байгаа. О.Баасанхүү нарын зарлан хуралдуулж байгаа Их хурал Улс төрийн намуудын хуулиар, намын дүрмээр ч тэр хууль бус.

О.Баасанхүү нарын 10 гаруйхан хүн Их хурал зарлаж байгаа нь цаанаа маш том хөрөнгө оруулалттай, том хүчин байгаа хэрэг. Тэрнээс манай нам хуваагдаагүй. Хэний санхүүжилтээр энэ ажлыг зохион байгуулж байгааг бид анхаарал тавьж, хуулийн байгууллагуудаар шалгуулж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж