2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 960,758 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘АПУ’ ХК /APU/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол ‘Шарын Гол” ХК-ийн /SHG/ ханш хамгийн өндөр буюу 5.79 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 806 ширхэг үнэт цаас 77.6 сая төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 1,049 ширхэг үнэт цаас 116.1 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 890 ширхэг үнэт цаас 89 сая төгрөгөөр арилжаалагдсан бол хувьцааны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 5,553,000 ширхэг үнэт цаас 3.8 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,280.64 нэгж болж 1.87 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,771,086,026,454 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ