АНУ, БНСУ-ын нисэх хүчин өчигдөр /2017.12.04/ Солонгосын хойгт цэргийн хамтарсан сургуулилт эхлүүлсэнтэй зэрэгцэн Хятад улс Шар тэнгист цэргийн сургуулилт явуулжээ.
Хятадын нисэх хүчний төлөөлөгч Шэнь Жинькө даваа гаригт гаргасан мэдэгдэлдээ тус улс бүс нутаг дахь стратегийн ашиг сонирхлоо хамгаалахад бэлэн байхын тулд батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлж, цэргийн сургуулилтыг тогтмолжуулах болно хэмээжээ. Гэвч Шэнь Жинькө цэргийн сургуулилтын хугацаа болон байршлын талаар мэдээлэхээс татгалзжээ.
Бээжин дэх Хятадын армийн шинжээч Ли Жиэ цэргийн хээрийн сургуулилт нь Ардын чөлөөлөх армийн сүр хүчийг харуулах зорилготой хэмээн мэдэгдсэн байна.