Хүүхдийн эрхийн байцаагч Хүүхэд харах үйлчилгээг хянах эрхтэй

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эрхийн байцаагч Хүүхэд харах үйлчилгээг хянах эрхтэй

Хүүхдийн эрхийн байцаагч Хүүхэд харах үйлчилгээг хянах эрхтэй

Монгол Улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо.

Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр таваас дээш жил ажилласан байх шаардлага хангасан 43 албан хаагч 14 хоногийн сургалтын хөтөлбөрт хамрагдсанаас байцаагчийн эрх олгох  шалгалтад тэнцсэн 38 албан хаагч өнөөдөр /2017.12.05/  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос хүүхдийн эрхийн улсын байцаагчийн тэмдэг, үнэмлэхээ гардан авлаа. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хүүхдийн эрхийн улсын байцаагч нарт хандаж “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг  таслан зогсоох, эрт шатанд илрүүлэх, хүчирхийлэл үйлдэгчид хуулийн хариуцлага хүлээлгэхийг хатуу шаардахын зэрэгцээ, төрийн албан хаагчийн ёс зүй, нэр төрийг өндөрт өргөн хариуцлагатай ажиллахыг хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчийн хувьд та бүхэнд цохон тэмдэглэн хэлье” гэв.

Хүүхдийн эрхийн байцаагч Зөрчлийн тухай хуулийн гуравдугаар зүйлд заагдсан 16 төрлийн  үйлдэл, эс үйлдэхүйг зөрчлийн хэрэгт нээн, шалган шийдвэрлэх юм байна.

Хүүхдийн эрхийн байцаагч нар анх удаа  хүүхдийн эрхийн зөрчил шалган шийдвэрлэх гэж байгаа учраас тэдэнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлэхээр  Т.Сүхбаатар прокурорыг урьж, ажиллууллжээ. 

Байцаагч нарт зориулсан сургалтыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Good neighbors” олон улсын байгууллага хамтран есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулсан байна. Сургалтад 21 аймаг, есөн дүүргийн нийт 38 албан хаагч хамрагдсан байна. 
 

Хүүхдийн эрхийн улсын байцаагч гэж хэнийг хэлэх, ямар шалгууртай болох, чиг үүрэг нь юу байх вэ?

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ж.Азжаргалын ярьснаар Хүүхдийн эрх  зөрчсөн нь батлагдвал хүүхдийн эрхийн байцаагч  гурван төрлийн арга хэмжээ авах эрхтэй аж. Энэ нь торгууль ноогдуулах, акт тавих, сануулах арга хэмжээ байх аж. 

Хэрэв тухайн хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол үүссэн, гэмт хэргийн шинжтэй байвал хэргийг цагдаагийн байгууллага руу шилжүүлэх ёстой.

Хүүхдийн эрхийн байцаагч нь Зөрчил  шалган шийдвэрлэх тухай хуулиар дараах гурван зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэнэ. 

Үүнд, Зөрчлийн тухай хуулийн

  • 6.20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих
  • 10.23 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээний тухай  хууль зөрчих
  • 15.2 дугаар зүйл. Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зэрэг багтжээ. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж