Иерусалимын асуудлаар Францын ерөнхийлөгч Трампт анхааруулав

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

Иерусалимын асуудлаар Францын ерөнхийлөгч Трампт анхааруулав

Иерусалимын асуудлаар Францын ерөнхийлөгч Трампт анхааруулав

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Йерусалимыг Израилийн нийслэл хэмээн зарлаж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргахгүй байхыг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампаас хүсжээ.

Иерусалим хотын статустай холбоотой зөрчилдөөнийг Израиль-Палестины хоорондох яриа хэлэлцээний хүрээнд шийдэх ёстой гэж Макрон хэлсэн байна. 

Баасан гаригт АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч ерөнхийлөгч Иерусалимыг Израилийн  нийслэл хэмээн энэ долоо хоногт зарлах гэж буй тухай мэдээлсэн нь олон улсын зүгээс тэр дундаа Арабын Исламын шашинт орнуудын зүгээс эсэргүүцэл, анхааруулгатай тулгарсан. Иерусалим хотыг Израиль, Палестин хоёр хоёул өөрсдийн нийслэл ариун газар гэж үзсээр ирсэн. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Элиссейн ордноос АНУ-ын ерөнхийлөгч рүү утсаар ярьж үүсээд буй нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр амласан амлалтаа биелүүлэхээр АНУ-ын элчин сайдын яамыг Тель-Авиваас Иерусалим руу шилжүүлэх тухай тогтоолд даваа гаригт гарын үсэг зурах зурах байснаа хойшлуулсан тухай Цагаан ордон мэдээлсэн.

АНУ-ын элчин сайдын яамыг Тель-Авиваас Иерусалим руу шилжүүлэх асуудал дээр Трампын байр суурь тодорхой болсон бөгөөд тогтоолд гарын үсэг зурах нь ердөө цаг хугацааны л асуудал хэмээн Цагаан ордны төлөөлөгч хэлсэн байна.

Иерусалим хотын статус бол Иудейн шашинт Израиль болон Араб, Исламын ертөнц тэр аяараа дэмжиж ирсэн Палестины хоорондох зөрчлийн голомт юм.

Иерусалим хот, ялангуяа зүүн Иерусалим бол Иудей, Ислам, Христийн шашинтнуудын ариун шүтээн нэг дор цогцолсон онцгой газар ажээ. 1967 оны Ойрхи Дорнодын дайны үеэр Израиль энэ хотыг эзэлж авсны дараа өөрийн улсын салшгүй нэг хэсэг гэж үзэх болсон. Палестин ч мөн Иерусалимыг нийслэл гэдэг. Иерусалимыг Израилийн нийслэл гэж олон улс хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд дэлхийн бүх улс орнууд тэр дундаа Израилийн холбоотон АНУ хүртэл элчин сайдын яамаа Тель-Авивт байгуулсан байдаг.

АНУ хэрэв Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн зарлавал аюултай үр дагавар авчирна хэмээн Йордан анхааруулсан бол Турк “жинхэнэ сүйрэл” болно гэсэн билээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж