Хөлбөмбөгийн фанатууд цэнхэр дэлгэцээр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн фанатууд цэнхэр дэлгэцээр өрсөлдөнө

Дэлхийн номер нэг спорт болох хөлбөмбөгийн хорхойтнууд, сонирхогч, хөгжөөн дэмжигч, үнэнч фанатуудын дунд нэгэн сонирхолтой тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Боловсрол суваг телевиз, “Болор луу” продакшн хамтран хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй гэгддэг Английн Премьер лигийн тоглолтыг шимтэн үзэх дуртай фанатуудын дунд “Фанат” нэртэй хөлбөмбөгийн шоу нэвтрүүлэг хийхээр ажилдаа оржээ. Нэвтрүүлэгт Английн “Топ дөрөв” гэгддэг “Манчестер Юнайтед”, “Челси”, “Ливерпуль” болон “Арсенал” багийн Монгол дахь үнэнч хөгжөөн дэмжигчид оролцож, спортын мэдлэгээрээ мэтгэлцэн өрсөлдөх юм. “Фанат” шоу нэвтрүүлэг Премьер лигийн 2011-2012 оны улирлын туршид нийт 76 дугаар гарах ажээ.

Х.Марал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж