Нийслэлийн гудамжинд гитар тоглон зогсох гадаад залууг хүн болгон гайхаж харна. “Түрийвчээ хулгайд алдчихсан юм болов уу, энэ залуу яачихсан юм” гэж асуух хүн олон.
Түүнийг Дмитрий Коршунов гэдэг. ОХУ-аас Монголоор дамжин Өмнөд Солонгос руу аялж яваа 25 настай залуу. Тэр нэгэн хэвийн амьдралаас залхаж, залуудаа аль болох олон улсаар аялахыг хүсдэг ажээ. “Би бараг 30 гаруй орноор аялсан. Гитар тоглохыг дөнгөж сурч байгаа. Аялж буй орон болгондоо гудамжинд дуу дуулж, хэрэгцээтэй мөнгөө цуглуулдаг. Энэ баасан гаригт Өмнөд Солонгос руу ниснэ” гэсэн юм.
ТҮҮНИЙ ЯРИЛЦЛАГЫГ ҮЗЭЭРЭЙ