Гэртээ цөмийн реактортой болохыг санаархжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Гэртээ цөмийн реактортой болохыг санаархжээ

Шведийн нэгэн иргэн гэртээ цөмийн реактор угсрах гэж оролдсон хэргээр шалгагджээ. Шведийн хэвлэл, мэдээллээр мэдээлж буйгаар 31 настай Ричард Хэндл гэгч этгээд тус улсын Цацраг идэвхийн аюулгүй байдлын хэрэг эрхлэх газарт өнгөрсөн долдугаар сард хандаж, хувьдаа цөмийн реактор барьж болох эсэхийг асууж лавласан байна.

Улмаар ноён Хэндлийн хээв нэг асуусан асуулт Шведийн удирдлагуудыг сандаргаж, мэргэжилтнүүд түүний гэрт тэр дор нь шалгалт явуулж эхэлжээ. Түүний амьдардаг Ангелхолм хот 40 мянга орчим оршин суугчтай аж. Удирдлагууд Хэндлийн гэрт нарийн шалгалт хийсний дүнд цацраг идэвхт материал илрүүлсэн бөгөөд мэргэжилтнүүд уг материалыг шинжилж үзээд цацрагийн төвшин маш бага, санаа зовох зүйлгүй хэмээн мэдэгджээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж