Чингэлтэйн “Засаг ноён”

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

76:1

Чингэлтэйн “Засаг ноён”

Чингэлтэйн “Засаг ноён”

“Ньюс агентлаг” өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Даваагийн Ганболдыг танилцуулж байна.

Бид энэ буландаа 2016-2020 онд парламентад ажиллах УИХ-ын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг.

УИХ-д шинээр сонгогдсон гишүүний нэг нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Ганболд юм.

Улаанбаатар хотын Налайх районы Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас ажлын гараагаа эхэлснээс хойш тасралтгүй төрийн албанд зүтгэсээр УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй ч санхүүгийн салбарт голлон ажилласан, хотын фракцад харьяалагддаг.

Сүүлийн найман жилийн турш Чингэлтэй дүүргийг удирдан ажилласнаар тойргийнхондоо танигдаж, чадсан. Гэхдээ сүүлийн дөрвөн жил нь хамгийн их хэл ам дагуулсан, бужигнаантай байв.

МАН 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд дараалан ялагдсан ч нийслэлийн дүүргүүдээс Чингэлтэйд олонх болж, засаглах эрхтэй болсон юм. Ингэснээр тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Д.Ганболдыг Засаг даргаар дахин томилж, итгэл хүлээлгэсэн байдаг. Гэвч удалгүй Засаг даргын ажлын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр дүүргийн ИТХ-аас огцруулах шийдвэр гаргасан юм. Тухайн үед Засаг дарга Д.Ганболд “Энэ бол цэвэр улс төрийн тоглолт. Тэд намайг энэ албан тушаалаас маань огцруулсан болж, ээлжит жүжгээ тавьж байгаа нь тэр. Надад энэ талаар яриад байх өөр зүйл алга” гэх тайлбарыг хэвлэлээр дайж байв.

Үнэндээ ч улс төрийн тоглолт гэдэг нь огцруулсан үндэслэлээс нь тодорхой болсон.

Учир нь агаарын бохирдлыг бууруулах асуудал бол зөвхөн дүүргийн Засаг даргын ажлаас хамаарах зүйл биш, төр засгийн түвшинд тодорхой арга хэмжээ авч, иргэн бүрийн оролцоо шаардсанаар шийдвэрлэх зовлон гэдэг нь өнгөрсөн хугацаанд утаатай хийх тэмцлээс илүү тодорхой болсон билээ.

Хэрвээ тухайн үеийн хотын дарга дээрх шийдвэрийг хүлээн авсан бол Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь Д.Ганболд уу, Т.Аюурсайхан уу гэдэг нь улам ойлгомжгүй болж, асуудал хүндрэх байв.

МАН-ын Удирдах зөвлөлөөс мөн Чингэлтэй дүүргийн МАН-ын гишүүдийг дотооддоо дайсагналцахгүй учраа олох даалгаврыг өгснөөр сандал суудал тойрсон маргаан эцэслэгдэж, хуучин Засаг дарга нь ажлаа үргэлжлүүлсэн.

Эцэст нь 2016 оны УИХ-ын сонгуульд Т.Аюурсайхан, Д.Ганболд нар хоёулаа тус дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулснаар шинэ гишүүдийн тоог нэмээд байгаа.

Парламентын шинэ гишүүд дундаа нэг их онцгойроод байдаггүй ч, УИХ-аар хэлэлцэж буй асуудалд нухацтай, бодит хандаж чаддаг.

төгссөн сургууль, мэргэжил

  • 1982 онд 72-р дунд сургууль
  • 1987 онд ОХУ-ын Тюмень хотын Улсын Их Сургуулийг аж үйлдвэрийн нягтлан бодогч, эдийн засагч
  • 1997 онд Төрийн захиргаа, удирдлагын институтийг төрийн удирдлагын менежер
  • 1998 онд Монгол улсын их сургуулийг эрх зүйч

ажилласан байдал

  • 1987-1988 онд УБ хотын Налайх районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст зааварлагч, нягтлан бодогч
  • 1988-1989 онд Дорнод аймгийн Хилийн цэргийн дугаар ангид хилчин байлдагч
  • 1989-1990 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч
  • 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст татвар болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
  • 1992-2000 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн хэлтсийн дарга
  • 2000-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • 2008-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

шагнал

  • 2011 онд Алтан гадас одон
  • 2005 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 1999 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2011 онд Нийслэлийн тэргүүний ажилтан
  • 2011 онд Төрийн албаны тэргүүний ажилтан

гадаад хэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж