Д.Эрдэнэцэцэг орцныхоо үүдэнд хашгирчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэцэцэг орцныхоо үүдэнд хашгирчээ

Нэгэн үе гавьяат
жүжигчин, дуучин У.Далантайтай хамтарч дуулан, хайрын дуугаараа олонд
танигдсан Д.Эрдэнэцэцэг гавьяатын тэмдгээр энгэрээ мялааснаас хойш нам
гүмхэн амьдрах болсон. Хайрын дууны хамтрагчаас гадна хөгшин япон эртэй
хүртэл нэр холбогдоод авсан дуучин бүсгүйг кекшүюзан Д.Батбаяртай хэдэн
сар хамт амьдарсан гэдгийг нь төдийлөн олон хүн мэддэггүй юм билээ.
Өдгөө улс төрд хүчээ сорьж буй эрхэм амраг нь түүний улаан фэн байсан
гэх бөгөөд харилцаа холбоотой байх үедээ ёстой л алган дээрээ
бөмбөрүүлсэн гэдэг. Гэвч амьдрал, уран бүтээлд нь хамгийн ихээр нөлөөлж
байсан түшигтэй амрагаа дуучин Т.Баясгаланд алдсан тэрбээр ихэд харамсч
“Мэдсэн бол аль эрт л хүүхдийг нь төрүүлдэг байж” хэмээн амаа барьсан
удаатай. Харин түүнээс хойш ганц бие яваа мань дуучин хувийн амьдралыг
нь сонирхсон фэнүүддээ ихэд ууртайгаар ханддаг болж. Ямар сайндаа л,
түүнтэй танилцаж утасных нь дугаарыг авах гэсэн залуус орцных нь үүдэнд
тосч уулзахад ихэд уурлаж “Би хэнтэй уулзаж учрахаа мэднэ. Намайг тайван
байлгаад өгөөч. Орцны үүдэнд тосч, үг өдөх гэсний хэрэггүй. Хэдэн дүү
нарынхаа амьдралд түшиг болж явах минь. Сүүлдээ бүр хүн болгоноос айгаад
гэртээ ч орж чадахаа болих нь ээ” хэмээн хашгирчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж