НҮБ-ын тэргүүний орлогч Хойд Солонгост айлчилна

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

НҮБ-ын тэргүүний орлогч Хойд Солонгост айлчилна

НҮБ-ын тэргүүний орлогч Хойд Солонгост айлчилна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Жеффри Фелтман Пхеньянд айлчлах тухай ВВС мэдээллээ.

Тэрбээр Хойд Солонгост дөрөв хоног саатах бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд Ри Ён-хо тэргүүтэй албаны хүмүүстэй уулзана. Гэхдээ БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзахаар товлоогүй гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Айлчлалын хугацаанд өргөн цар хүрээг хамаарсан асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөсөн гэв.

АНУ-ын дипломатч асан Фелтман өнөөдөр үдээс хойш Хойд Солонгост очих аж. Умардын дэглэм өнгөрсөн долоо хоногт ээлжит пуужингийн туршилт явуулж, улмаар АНУ ба БНСУ урьд хожид байгаагүй өргөн бие бүрэлдэхүүнийг хамарсан цэргийн сургуулилт эхлүүлж, Солонгосын хойгийн байдал улам бүр хурцадсан үед тохиож буйгаараа Фелтманы айлчлал дэлхий нийтийн анхаарлын төвд байна.  

Хэрэв дайн дэгдвэл Хойд Солонгосын дэглэм бүрэн мөхөх болно гэж АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хейли өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Залгуулаад, даваа гаригт АНУ ба БНСУ агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт эхлүүлснийг умардын дэглэм “өдөөн хатгалга” гэж мэдэгдээд байна.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж