Ерөнхийлөгчид хэн юу зөвлөдөг вэ?

Хуучирсан мэдээ: 2017.12.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид хэн юу зөвлөдөг вэ?

Ерөнхийлөгчид хэн юу зөвлөдөг вэ?

Ерөнхийлөгчид хэн хэн зөвлөдөг вэ?  

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга орон тооны зургаан зөвлөхтэй. Тэд улс төрийн бодлого, байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого агаарын бохирдлын асуудал, соёл шашны бодлого, гадаад бодлого, хүний эрх, эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудлаар зөвлөдөг байна. 

Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх харин олон. Төрийн тэргүүн орон тооны бус хэдэн ч зөвлөхтэй байж болдог бөгөөд зөвлөхүүдийг багшийн хөгжил, гааль, татвар гэх мэт тодорхой салбар хариуцуулан томилсон байдаг. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн тоог хязгаарласан заалт байдаггүй нь тэдэнд улсын төсвөөс ямар нэгэн цалин, хангамж олгодоггүйтэй холбоотой. 


 

орон тооны бус зөвлөхүүд

  • Чулуунбаатарын Чулуунцэцэг. Багшийн хөгжлийн асуудал хариуцсан
  • Очирбатын Амгаланбаатар. Гааль, татварын асуудал хариуцсан
  • Чулуунбаатарын Ганбат. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан
  • Самбуудоржийн Пүрэвсүрэн. Хүмүүнлэгийн асуудал хариуцсан
  • Цогтжаргалын Ууганбаяр. Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан
  • Шагдарын Батцэцэг. Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан
  • Лувсангийн Эрдэнэчимэг. Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан
  • Даньдиагийн Жаргалсайхан. Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан
  • Сампилдондовын Чулуун. Монгол судлалын асуудал хариуцсан
  • Цэнджавын Чинбат. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан
  • Цэдэнгийн Сосорбарам. Усны асуудал хариуцсан
  • Бат-Өлзийн Баатар, Нарангэрэлийн Оргил. Кино урлагийн асуудал хариуцсан
  • Ням-Очирын Лхагвадорж. Оюутны хөгжлийн асуудал хариуцсан
  • Сүхбаатарын Дэмчиг Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан
  • Лувсандоржийн Баян-АлтайЖижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан
     
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж